НӨЛӨӨЛЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТООН МЭДЭЭ.

“Онцгой бэлэг2” үзэсгэлэн 3-р сарын 28-нд нээгдэж 4-р сарын 10нд буун ХүннүМоллын Гамма галлерейд нийт 14 хоног байрлав.
Үзэсгэлэнгийн хөтөч болон тоон мэдээ хөтлөх ажлыг 3-р сарын 29-ноос 4-р сарын 9-ныг хүртэл 12 өдрийн хугацаанд хийв.
НЭГ. Дауны хам шинжийн талаар мэдээлэл өгч, orientation сургалтаар бэлдсэн оюутнууд ажлын 5 өдөрт үзэсгэлэн дээр сууж үзэсгэлэн үзэх хүн бүрт хоёр хуудас мэдээлэл тараан хүмүүсийн сэтгэгдэлийг улаан дэвтэр тэмдэглэх, хүмүүсийн тоо гаргах ажлыг гардан гүйцэтгэв. Өдөрт 2 оюутан суусан. 8 өдөрт ХААИС-ийн 20 оюутан ээлжээр үзэсгэлэнгийн хөтчөөр суусан байна. Хөтчөөр суусан оюутан тус бүрт өдрийн хоол, унааны мөнгийг гаргаж өгч байсан болно.
ХОЁР. Бямба, Ням гарагуудад өөрөө сууж цаг тохирсон хүмүүстэй уулзаж, хэвлэлийхэнд мэдээлэл өгөх ажлыг гүйцэтгэв. Бүртгэлээс ажиглахад амралтын өдрүүд оргил цаг байдаг нь харагдаж байна лээ.
ГУРАВ. Үзэсгэлэн дээр эмчилгээний хандивын хоёр хайрцаг байршиж эмчилгээнд явах даунчикуудад өчүүхэн боловчиг хандив цугларав.
Энэ жилийн ажил 3-р сарын 12-нээс эхэлсэн бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгээсэн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, ярилцлагын тайлан болон нөлөөллийн ажлын агуулгын анализ мониторинг тусгайлан гаргасан болно.
Ажлын ард гарчихаад нам гүм даруухан болдог ХОРЬТ-ын залуус, ДуалЗэт студийхэнд болон гэр бүлүүддээ баярлан гүнээ талархаж байна.
Баярлалаа.
VTV-гээр Тусгай Олимпийн зохион байгуулалтын баг SyndicateTalk -аар ярьсан. Ярианы гол агуулга нь “Өөрийн гэсэн онцлогтой нэгэн цөөнх болсон нийгмийг /community/ онцлогоор нь хүлээн зөвшөөрч нийгэмд саадгүй оролцуулдаг, хүндэлдэг байх нь хамгийн чухал юм байна лээ” гэдгийг онцгойлон дурьдан санал нийлж байна лээ.
Нөлөөллийн үзэсгэлэн чухам үүний төлөө зорьдог билээ.

Continue reading

“Бурхны бэлэг”-ийг гадуурхах учиргүй

Нөлөөлийн аяны хүрээнд Ийгл ТВ-гээр Бодит байдал нэвтрүүлэг хийсэн нь маш олон хүнд хүрсэн. Өнөөдөр сонин гарсан уг нийтлэл мөн дутахааргүй олон хүнд хүрч үр дүнгээ өгчээ.

Холбоос: http://unuudur.mn/article/95935

Continue reading

Өнгө өнгийн оймс видео

И-Мартад зохион байгуулсан энэ жилийн “Өнгө өнгийн оймс” олон нийтийн өдөрлөгийн клипийг хоёрдахь жилдээ Дуалзэт студи бүтээж өглөө. Баярлалаа.

Бидний дурсгалтай, баяр хөөртэй, бүтээлч, хичээл зүтгэлийн гэрч болсон видеог бүтээж хадгалж өгдөгт маш их талархаж байна.

Холбоосууд:

Continue reading

Хэн юу хэлэв?

Хоёр дахь жилдээ гарч буй “Онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын үндэсний гэрэл зурагчдын холбооны тэргүүн, “Гамма” агентлагийн захирал, МУСГЗ С.Цацралт “Агуулга, багтаамж өндөртэй, манай нийгэмд тун хэрэгтэй, гэрэл гэгээтэй, өгүүлэмжтэй тун сайхан үзэсгэлэн” гэж дүгнэсэн байгааг газар дээрээс нь шууд дамжуулав 🙂
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт гуайн тухай http://news.gogo.mn/r/48644 эндээс уншаарай.
Photo credits to Eagle mn. 17629647_920786158063890_58257772414590613_n Continue reading

Нөлөөллийн үзэсгэлэнгийн талаар МонголТв-гээр

17426139_917335341742305_6337453519382420137_n#MongolHD “Өнөө өглөө” хөтөлбөрийг нөхөж үзээрэй. 63минут 50дахь секундээс хойш үзэсгэлэн, манай гахайлтай эцэг эхчүүд болон ХОРЬТын талаар сайхан мэдээлэл сонсох боломжтой.
Хөтлөгч бүсгүй үнэхээрийн мэдрэмжтэй, мэдлэгтэй асуулт тавьж байна. Эмэгтэй хүн чинь үзэсгэлэн гоо төдийгүй ийм мэдрэмжтэй, мэдлэгтэй, боловсролтой байдаг юм шдээ 😘😍
#wdsd17 2017 оны 3-р сарын 23. #Өнөөөглөөхөтөлбөр https://www.facebook.com/UnuuUgluu/
TV interview about the exhibition of children with Down Syndrome and their gifted and joyful families.
In celebration of the World Down Syndrome Day March 21st, the ‘Extraordinary gift’ exhibition will be opened on 28th March, 2017 in Gamma Gallery, HunnuMall shopping center #wdsd17#MyVoiceMyCommunity

ДЭЛХИЙН ДАУНЫ ХОЛБОО – ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР Хорьт фото клуб

 17190982_966442903486001_6854088983667197475_n3-Р САРЫН 21-ныг угтан Дэлхийн Дауны Холбоо үндсэн гурван ажлыг зохион байгуулдаг.
1. Дауны бага хурал/Conference – НҮБ-ын төв байранд 21-ны өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дауны холбоодын төлөөлөл Дауны Бага хуралд оролцож үгээ хэлдэг. Өнгөрсөн жил Монгол гэдэг нэрийг дауны хам шинжтэй холбоогүй болох талаарх сэдвээр Англид амьдардаг Ууганаа Рамсай илтгэл тавьж байсан
– Эх сурвалж: https://worlddownsyndromeday.org/wdsd-conference
– Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
2. LOTS OF SOCKS – Өнгө өнгийн оймс арга хэмжээ. Уг өнгө өнгийн оймсыг ашиглан хүн бүр өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй даунтай хүмүүс бусдын адил гэдэг утгыг илэрхийлдэг. Өнгө өнгийн оймсыг өмсөн дауны өдөрт нэгдэж байгаагаа илэрхийлдэг. Түүнчлэн онлайнаар өнгө өнгийн оймсыг худалдаалан цаашдын үйл ажиллагааны хөрөнгө босгодог.
Бид өнгөрсөн жил Өнгө өнгийн оймс флашмобыг ХААИС, МУИС-ын оюутнууд, эцэг эхчүүдийг оролцуулан ХүннүМоллд зохион байгуулсан.
– Эх сурвалж: https://worlddownsyndromeday.org/lots-of-socks
– Монгол Эх сурвалж: Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
3. My buddy walk-Миний дотны найз марш-тайван алхалт. Олон нийт цуглардаг хөл хөдөлгөөнтэй цэцэрлэг, молл болон гудамжинд даунтай хүмүүс болон даунтай хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс хамтдаа тайван алхалт хийж Дауны хам шинжтэй хүмүүс нийгэмд тэгш оролцоотой байхыг уриалдаг.
Өнгөрсөн жил дауны хам шинжийн дэлхийн өдрийн үйл ажиллагаа, олон нийтэд хандсан мессеж нь How do you see me гэсэн агуулга дор хийгдэж байсан. Видеог эндээс дэлгэрэнгүй харна уу. дэлхийн дауны холбооноос хийсэн албан ёсны шторк юм.
– Эх сурвалж: https://youtu.be/YhCEoL1pics
– Монгол эх сурвалж: Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
Харин энэ жил SEE THE ABILITY буюу дауны хам шинжтэй хүний давуу тал, онцлог чанарыг ойлгон хүндэтгэж харилцах агуулга, уриатай байна.
Бидний нөлөөллийн ажил SEE THE ABILITY уриан дор хийгдэж байна. Дауны хам шинжтэй буюу даунтай хүүхдээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ЧАДВАРГҮЙ – DISABILITY гэж харах биш даунтай хүн болон хүүхдийнхээ онцлог чанар, давуу талыг – THE ABILITY олж харан, түүний хүн байх оршихуйг ойлгож мэдэрч чадсан гэр бүл л хүүхдээсээ болон өөрсдөөсөө аз жаргал, баяр хөөрийг мэдрэнэ гэсэн нь бидний санаа юм. Энэ ч утгаараа “Аз жаргал, хөөр баяр түгээнэ” гэж нэрлэн, даунтай хүүхдийнхээ давуу тал, онцлог чанарыг ойлгож хүндэлж хайрлаж буй тэрхүү гэр бүлүүдийн баяр хөөрийг гэрэл зургийн хальсанд буулган бусдад баяр хөөр, аз жаргал түгээх зорилготой билээ. Turbat Nyamzai Altan Gerel Ariunbold PurevErdenebaatar Gankhuu Muugii Beer Iznaushka Doogii Э. Хосбаяр Саарал Б.Одгэрэл Zoljargal Jargalsaikhan Shur Tuukhbaatar Бээб Ц.Munkhjargal Landscape Shuud Shuud Т. Хангарьд

— with Munkhbaatar Bayarsaikhan.