Миний илүү хромсомхон

Миний илүү хромсомчиг 🙂

Илүү илүү илүү
Би бусдаас илүү
Илүү илүү илүү
Би бусдаас онцгой

Илүү хромсомчиг минь намайг
Down биш up болгодог.

Миний илүү хромсомчиг
Аз жаргалын мэдрэмжийг сунгаж татсан зурлага
Миний илүүхэн хромсомчиг
Хүүхэд насны минь гэгээг бүхэлд нь уртасгасан хаялга

Миний илүүхэн хромсомчиг
Аавд минь, ээжид минь, ахад минь, эгчид минь, дүүд минь
Тусгайлан хаягласан илүү хувь, илүү жаргал, илүү хайр, илүү мэдрэмж.

ЖИЧ: илүү гэснээс үүдээд хэдэн үг тахир мурий болхи молхи холбоод хаячихсан чинь хуваалцмаар санагдаад өт гозолзоод болдоггүй шооо. Аз жаргалыг илүү мэдрэгсэдэд болон илүү мэдрүүлэгч онцгой бэлгүүдэд зориулав.
Илүү илүү илүү мандтугай. Ойлгоод уншаарай. Ойлгож чадаж байвал чи илүү ажгуу 🙂 Ойлгосон та гэгээрэлд нэг алхам ойртсон байна баяр хүргэе ккккк

header21of1-1-1

Дауны хам шинж бол айдас биш …

Энэ бол даунтай гэх тодотголтой бяцхан үзэсгэлэн гоог өсгөж байгаа нэгэн гэр бүлийн тэмдэглэл. Миний үр илүү хромсомтой. Үрдээ өдрийн тэмдэглэл зориулан бичсэн ээжүүд зөндөө байдаг.
Энэхүү хуудсын гол зорилго нь дауны хам шинж , даунтай хүүхэд болон хүмүүсийн талаар бидний мэдэхгүй нууцыг гэрэл гэгээтэйгээр тайлахад оршино гэх юм уу даа.
Бид мэдэхгүй зүйлдээ айдастай ханддаг. Хуудсаар дамжуулан хүргэх мэдээллээс дауны синдром бол айдас биш гэдгийг ойлгож, нийгмийн амьдралд даунтай хүн бүр эрх тэгш оролцож чаддаг юм гэдгийг хүн бүхэн ухамсарлан, даунтай хүн болон тэдний гэр бүлийг ойлгож дэмждэг байгаасай гэж хүсэж байна.10931209_540483962760780_2324823613970869040_o

Сайн байна уу. Би мэндэллээ.

Сайн байна уу. Миний аав ээж ээ. Үр нь энэ хорвоод мэндэллээ. Та хоёрынхоо амьдралын онцгой бэлэг болгон ирэхээр шийдлээ. “Дауны хам шинж” “даун” гэдэг үгэнд бүү эмзэглээрэй. Нэгхэн хромсом илүү гэсэн үг. Гэхдээ энэ тийм айн балмагдахаар эд биш шүү. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан, мэдээгүй замаар явахдаа айдастай байх нь аргагүй. гэхдээ та хоёртойгоо байхад би алзахгүй тул надаа ч мөн айх айдас алга даа. Намайг томрох тусам энэ илүү хромсом маань намайг ямар эгдүүтэй, энхрий, хайр татам болгож байгааг та хоёр минь мэдэх болно.

1941524_540832662725910_4498091329619654757_o