Жижиг булчин хөгжүүлэх

Энэ арга таалагдаж байна. Хүүхдийн гар, алгa, өндөгний мэдрэхүйг сайжруулахаас гадна хүүхдийн бүтээлч сэтгэхүйг тэлж өгөх давхар давуу талтай аж. Хэт мэдрэг #hypersensitive даунчикуудын мэдрэг байдлыг багасгах харин #lowsensitive даунчикуудын мэдрэхүйг сайжруулах гэх мэт давуу талтай харагдана. Бас ихээ эко ч арга байна даа.

15178218_841066436035863_4425216815891974247_nМонтессорийн сургалтын талаар та хэр ихийг мэдэх вэ?
Сүүлийн үед ажиглаад байхад Монголд хамгийн үнэтэй цэцэрлэгүүд сургалтын хөтөлбөрөө Монтессори гэж тодотгодог болсон байна. Монтессори гэх нэрийг бид олон удаа сонсох нь маш зөв. Сонсох тусам энэ сургалтын онцлогийг бид илүү ихээр таниж мэдэх сэдлийг төрүүлнэ. Тэгвэл Монтессорийн сургалтын давуу тал бусдаас ямар онцлогтойг цухас хэлэхэд: НЭГТ: Хүүхдийн нас онцлогт тохирсон амьдрах, суралцах ОРЧИН бүрдүүлнэ. ХОЁРТ: Зөв системтэй тохижуулан бэлдсэн орчинд ХҮҮХЭД ӨӨРӨӨ ХӨГЖИХ БОЛОМЖ олгон, хүүхэдСУРАЛЦАХ АРГА барилаа олсноор бие даасан, хараат биш, бүтээлч хүн болоход нь тусладаг. ГУРАВТ: Багш болон эцэг эх хүүхдийн сурч хөгжихөд зөвхөн чиглүүлэгч, орчинг бүрдүүлэгч, сонсогч, харилцан яригч, заримдаа тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд багш/эцэг эх нь хүүхэддээ аливаа асуудал бэрхшээлийн шийдлийг өөрөө олоход нь туслах үүрэгтэй. Ингэхийн тулд эцэг эх болон багш өөрөө зөв арга барилаар бэлтгэгдсэн байх ёстой.
ЕРӨНХИЙДӨӨ Монтессорийн сургалтын арга барил иймэрхүү. Ийм учраас л сурган хүмүүжүүлэгчид маш их сонирходог.
Continue reading