Онцгой бэлэг үзэсгэлэн аялсаар л.

ГАММА галлерейн захирал С.Цацралт гуайн олгосон Батламжийн дагуу “20+1=онцгой бэлэг” үзэсгэлэнг ХүннүМоллын Гамма Галлерейд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай гаргаж байна. Каноны гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр бууж манай үзэсгэлэн өлгөгдсөн байгаа шүү.
Амралтын өдрөө үзэсгэлэнгээ үзэн ая тухтай өнгөрүүлээрэй.
Үзэсгэлэнгээ тайлбартай үзэн гүнд нь орохыг хүсвэл 88021930-д холбогдоод цаг тохирон үзээрэй. Тэгвэл миний бие тайлбарлагч болоод “ухуулагч”-аар явноооо.

Даунтай хүүхдийн биеийн хөгжил

Энэхүү хүснэгтүүд нь дауны хам шинжтэй хүүхдийн биеийн хөгжлийн дундаж үзүүлэлтүүдийг харуулж байгаа юм. ЦОХОН ХЭЛЭХЭД, даунтай хүүхдийн хөгжлийн үзүүлэлт харилцан адилгүй юм. учир нь илүү хромсомоос үүдэлтэй хавсарсан хам шинжүүд ЭСВЭЛ хүүхэдтэйгээ хэрхэн “ажиллаж” байгаагаас даунтай хүүхдийн хөгжил өөр өөр байх талтай. Continue reading

Эрүүл мэндийн тогтмол үзлэг чухал.

ШИНЭХЭН МЭНДЭЛСЭН НЯРАЙГАА ХААНА ҮЗҮҮЛЭХ ВЭ?

11025167_552923088183534_6369853619845075629_n

Дөнгөж төрсөн хүүхдээ дауны синдромтой гэдгийг эмч нарын амнаас сонссоны дараа олон асуулт ар араасаа цувардаг.
Харин асуултандаа хариулт авахын тулд мэдээлэл авах хэрэг гарна. Тэгвэл юун түрүүнд дөнгөж төрсөн даунтай нярайд зүрх болон бамбайн булчирхайн шинжилгээ, оношилгоо зайлшгүй хийгдэнэ. Энэ алхамаа хийсэн байхад эмч нарын зөвлөгөөний дагуу цаашид юу хийх ёстой нь тодорхой болоод ирнэ дээ. Continue reading

Зоос

Сул тал нь илүүтэй харагдаад байна уу. Тэгвэл давуу тал зайлшгүй байгаа гэдгийг ямагт сана гэжээ. Аливаа зүйлийн давуу талыг харж мэдэрч чадах нүдтэй байх нь амьдрахуйн гоо чанар гэнээ.
Шинэ долоо хоногийн мэнд. Өндөрт гар, алсыг зорь.
Зураг. Их Британи, Вэйлс, Гэрэлт ЦамхагCapture

Эпигенетик гэж юу вэ????

Өглөөний мэнд.
Монголчууд бидний нийтлэг ойлгон хүлээн авдаг УДАМ гэдгийг генетик /ДНК/-аас ялгаатай байж болохыг мэдэхийн тулд юун түрүүнд ЭПИГЕНЕТИК, genotype phenotype зэргийг багахан ч болов судлаад мэдсэн байх нь зүйтэй. Тэгвэл учир нь тайлагдана.
Удаагаар нь сэтгэл судлалын үндсэн ойлголтуудыг эргэж нэг хараад, дараа нь бүгдийг нэгтгээд map гаргах нь зүйтэй.
Удам зүй, хүүхдийн хүмүүжил, боловсрол, сэтгэл судлал, социологи ярьдаг хүмүүст бүүр ч чухал юм шүү дээ.
АНХААРУУЛАХАД, эх сурвалжуудыг нягтлан мэдээллээ шүүрдэж байгаарай.

НҮБ-ийн индэрт

Дауны хам шинжийг “монголизм”, “монголоид” хэмээн нэрлэх буруу практикийг халахыг уриалж тавьсан Ууганаа Рамсай эгчийн илтгэлд үзэсгэлэнд зориулан https://www.facebook.com/shuudshuud?fref=ts -ын авсан Г.Бямбасүрэнгийн гэрэл зургийг бидний зөвшөөрлийн дагуу ашигласан юм. Зургийн тайлбар нь “царай төрхийн ялгаатай байдлаас үл хамаарч, ялгаварлан гадуурхахгүйгээр даунтай хүмүүсийг хүүхэд байхаас нь эхлэн тэдний нөөц боломжинд тултал сургаж хөгжүүлэх боломжоор ханган өгч, туслан дэмжих ёстой гэдэг ухамсар, ойлголт, хандлагыг нийгэмд болоод төрийн бодлогод суулгаж өгөхөд нөлөөлөх нь зүйтэй юм” гэжээ.
Зургийн дор “Г.Бямбасүрэн, 19 настай, номонд дурлагч” гэж бичсэнээр Монгол хүүгийн авьяас чадвар танигдсан болов уу гэж найдна.
Uuganaa Ramsay эгчид баярлалаа.
Та бүхэн илтгэлийг бүрэн эхээр үзэхийг хүсвэл бичлэгийг гүйлгэн хамгийн сүүлийн 20 минутыг үзээрэй http://webtv.un.org/…/part-2-5th-world-down-s…/4812076897001

Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн сэтгэгдэл

20+1=Онцгой бэлэг үзэсгэлэн үзсэн хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ингэж илэрхийлэн бичжээ. Тэдэнд хамгийн их хүрсэн үгс мөн мессежүүд…
БИ ӨӨРИЙН ГЭСЭН ОНЦЛОГТОЙ Л ХҮН, НАМАЙГ ОЙЛГОЖ ХҮНДЭЛЖ ДЭМЖЭЭРЭЙ гэж даунчикууд минь хэлж байна.

20+1 Онцгой бэлэг үзэсгэлэнгийн тухай

https://www.facebook.com/groups/Tusgalwelcome/permalink/1155362854496083/

https://www.facebook.com/media/set/?set=a.978167485565563.1073741954.453668671348783&type=3

НҮБ-ийн индэр дээрээс…

Өнөөдөр 3-р сарын 21-ны энэ өдөр АНУ-ын Нью Иорк хотноо Дэлхийн дауны бага хурал болно. Нью Иоркийн цагаар өглөөний 10 цагт эхлэх уг бага хуралд Монголоос хоёр илтгэгч байгаа юм.
“Бусдын царай төрх, үзэл бодол, ялгаатай онцлогийг хүндэтгэн ойлгох, нийгмийн амьдралд дауны хам шинжтэй хүмүүсийн оролцоог эрх тэгш хангах” сэдвээр болох сүүлийн секцэнд Монголоос хоёр илтгэгч илтгэл тавина. Уг илтгэлүүдийн цаг Монголын цагаар өглөөний 4.30-д таарч байна. Иймд та бүхнийг сонирхон үзэхийг хүсье. НҮБ-ийн хурлын онлайн шууд дамжуулалтыг http://webtv.un.org/…/world-down-syndrome-day…/4702237663001 үзээрэй.
http://www.worldtimezone.com/ -с цагийн бүсийг хараарай. Мөн Дэлхийн дауны бага хурлын хөтөлбөрийг https://worlddownsyndromeday.org/…/2016%20Program%20Book%20… -с сонирхоно уу.