Дауны хам шинжтэй хүүхдүүд бидний онцгой бэлэг

Манай телевизийн долоо хоног бүрийн лхагва баасан гарагт өдрийн 14 цагт үзэгч танд хүрдэг “Тодорхой цэг” нэвтрүүлгээр дауны хам шинжийн талаарх зөв ойлголтыг нийгэмд таниулж, даунтай хүүхдийн эцэг эхчүүд анх удаа нэгдэж төсөл эхлүүлсэн талаар хүргэж эхэлсэн. Энэ удаад нэвтрүүлгийн сурвалжлах хэсэг Энх-Эрдэнэ хүүгийн гэр бүлд зочилсон байна.

Үзэгч таны харж байгаа энэ бяцхан хүүг  ЭнхЭрдэнэ гэдэг. Хүү ой таван сартай ч хараахан хөлд ороогүй бие даан явж эхлээгүй байгаа, гэхдээ хоёр хөл дээрээ маш сайн зогсож чаддаг болсонд аав ээж нь  маш их баяртай байгаагаа хэлсэн. Зүрхний хагалгаанд өнгөрсөн оны 10-р сард орж, түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн ч биеийн байдалд хүндрэл гараагүй эрүүл мэнд сайн байгааг хүүгийн ээж онцолсон юм.
Эм эн си телевизийн тодорхой цэг нэвтрүүлгээр 20 эцэг эх зориг гаргаж, хаалттай хөшигний цаана байсан зүйлийг ил гарган, дауны хам шинжийн талаар иргэдэд зөв ойлголтыг таниулах үүднээс ийнхүү нэгдэж 20+1 онцгой бэлэг төслийг хэрэгжүүлж байгааг дэмжин ажиллаж  байгаа. Нэвтрүүлэг үзэгчдэд хүрсний дараачаас эхлэн  орон нутгаас иргэд утсаар холбогдож уг төсөлд нэгдэх саналаа зохион байгуулагч эцэг эхчүүдэд ирүүлсэн байна.
Дауны хам шинжтэй хүүхдийг төрөхөөс нь авахуулаад л буруу хандлага ойлголт нь эмч нараас  эхэлдэг учраас цаашид эмнэлгийн ажилтнуудаасаа эхлүүлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлж байсан. Хаалттай хөшигний цаана байсан зүйлийг олон нийтэд ил болгох зөв таниулах 20+1 онцгой бэлэг дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар цуврал дугаарыг ирэх баасан гарагт тодорхой цэг нэвтрүүлгээр 14 цагт үзэгч танд хүрэх юм.

Эх сурвалж: http://www.mnctv.mn/mncnews/49

Хэрэв даунчик үгүй бол???

http://www.futureofdowns.com/campaign/ Их Бритианд энэ намраас эхлэн “Даунчикууд хорвоод мэндэлснээр…”, “Даунчикууд хорвоод мэндлээгүй бол …” гэх аян өрнөж хүчээ аваад байгаа. Барууны орнуудад дауны хам шинжийг ураг байхад нь эрт илрүүлвэл аборт хийхийг зөвлөдөг /зөвлөдөг гэхээсээ илүүтэй шахаж авахуулахаас өөрцгүй гарцаагүй байдалд оруулдаг гэж эцэг эхчүүд гомдол гаргадаг юм байна лээ/ бөгөөд эцэг эх нь зөвшөөрч бараг 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн статистик байдаг. Тэгвэл яг үнэндээ хүнийг ураг байхаас нь ялгаварлан гадуурхаж, сонголт хийж буй энэхүү бусармаг үйлдэлийг олон жилийн өмнөөс даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцэн тэмцсээр энэ намар бүүр хүчээ аваад байгаа гэж хэлж болно.
BBC ТВ-гээр энэ тухай цуврал баримтат кинонууд удаа дараа гарсаар байгаа бөгөөд Их Бритиан одоогоор даунтай ургийг аборт хийхгүй байх талаар засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа сурагтай. http://www.futureofdowns.com/campaign/
Continue reading

20+1 Онцгой бэлэг /

http://www.niislel.mn/v/4682 20+1 Онцгой бэлэг гэрэл зургийн үзэсгэлэнгийн маань зурагчин Н.Төрбат ахын маань ярилцлага гарчээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн тухай мөн ярилцлагандаа дурьджээ 💕 💕💕💖💝💟 “Нэг гэрэл зураг мянган үгийн шидтэй” гэж үнэн шүү. ХОРЬТ-ын залуусдаа одоо хүртэл баярлаж явдаг шүү.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг16425505_1312468052143034_1286570938_n

Б.УЛААНБААТАР: ДАУНТАЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭ УЛАМ ОЙРТУУЛАН НЯГТРУУЛАХААР ИРДЭГ ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛЭГ

15167437_841668692642304_5789483221806995241_o

Даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан энэ сарыг “Дауны хам шинжийг нийгэмд зөв таниулах сар” болгон зарласан билээ. Тэдний ажлыг манай цахим сонин дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ удаад даунтай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Б.Улаанбаатартай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш юм.

Та бүхний санаачлагыг “Дэлхийн Дауны Холбоо” сайшаан дэмжсэн. Эцэг эхчүүд нэгдэн нийгэмд зөв ойлголт өгөх ажлын үр дүн гарч эхэлсэн байна шүү?

-Өмнө нь төрсөн, одоо төрж байгаа, ирээдүйд төрөх даунтай хүүхэд, хүмүүсийн талаар олон нийтэд эерэг, зөв, ойлголт өгөх үүднээс энэ ажлыг санаачилж, эхлүүлсэн. Эцэг эхчүүд нийгмийн сүлжээ болон Монголын Дауны холбоогоор дамжуулан өөр хоорондоо холбогдон энэ ажлыг санаачлахдаа Дэлхийн дауны холбоо руу хандаж, “Ийм ажил хийгдэж байна, дэмжээч” гэсэн хүсэлт бол тавиагүй. Ийм санаачлага гаргажээ гэдгийг мэдээлсэн бяцхан мэдээлэл дэлхийн дауны холбооны сайтад тавигдсанаар Монгол улсад даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд Монголын нийгэмд дауны талаар тухай буруу ойлголтыг халахаар ажил санаачиллаа гэдгийг Дэлхийн дауны холбоо анхаарсан юм. Хүний хромосом 46 байдаг бол даунтай хүмүүсийнх 47 байдаг бөгөөд 21 дэх хромосом нь 3 болж хуваагддагаас даунтай хүмүүс 47 хромосомтой байдаг тул жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийтээр дауны өдөр болгон тэмдэглэдэг юм. Тиймээс эцэг эхчүүд маань 3 дугаар сарын 1-ээс 30-ны өдрийг дуустал бүтэн сарын туршид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан даунтай хүмүүсийн талаарх бодит байдлыг хүмүүст хүргэхийг хүссэн. Манай нэгэн гэр бүл санаачлан даунтай хүүхэд ба түүний гэр бүлийн эгэл жирийн амьдралыг гэрэл зургаар дамжуулан хүмүүст хүргье гэсэн саналын дагуу гэрэл зураг сонирхогчдын “Хорьт” фото клубын 20 гэрэл зурагчин залуус уг төсөлд оролцох саналаа ирүүлсэн юм, тэд 20 гэр бүлд зочилж фото сурвалжлага хийн бүтээлийнхээ дээжээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болсон. Бүтэн сарын туршид гэрэл зурагчид даунтай хүүхдүүдтэй аль болох ойр байж дауны хам шинжийн талаар тодорхой ойлголттой болсоны үндсэн дээр гэрэл зургаар дамжуулж хүмүүст хүргэнэ. “Хорьт” клубын гэрэл зурагчин залуус хөдөө орон нутгаар явахдаа үзэсгэлэнгийн зургуудаараа очсон газраа үзэсгэлэн гаргах боломжтой. Мөн эцэг эхчүүд ч орон нутгийн иргэдэд дауны хам шинжийн талаарх буруу тогтсон ойлголтыг халан эерэг зөв буюу бодит мэдээллийг өгөх талаар цаашид үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Үзэсгэлэн 2016 оны 3 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд “Blue Mon” центрийн Арт галарейд гарна.

Continue reading

Онцгой бэлэг үзэсгэлэн аялсаар л.

ГАММА галлерейн захирал С.Цацралт гуайн олгосон Батламжийн дагуу “20+1=онцгой бэлэг” үзэсгэлэнг ХүннүМоллын Гамма Галлерейд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай гаргаж байна. Каноны гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр бууж манай үзэсгэлэн өлгөгдсөн байгаа шүү.
Амралтын өдрөө үзэсгэлэнгээ үзэн ая тухтай өнгөрүүлээрэй.
Үзэсгэлэнгээ тайлбартай үзэн гүнд нь орохыг хүсвэл 88021930-д холбогдоод цаг тохирон үзээрэй. Тэгвэл миний бие тайлбарлагч болоод “ухуулагч”-аар явноооо.

НҮБ-ийн индэрт

Дауны хам шинжийг “монголизм”, “монголоид” хэмээн нэрлэх буруу практикийг халахыг уриалж тавьсан Ууганаа Рамсай эгчийн илтгэлд үзэсгэлэнд зориулан https://www.facebook.com/shuudshuud?fref=ts -ын авсан Г.Бямбасүрэнгийн гэрэл зургийг бидний зөвшөөрлийн дагуу ашигласан юм. Зургийн тайлбар нь “царай төрхийн ялгаатай байдлаас үл хамаарч, ялгаварлан гадуурхахгүйгээр даунтай хүмүүсийг хүүхэд байхаас нь эхлэн тэдний нөөц боломжинд тултал сургаж хөгжүүлэх боломжоор ханган өгч, туслан дэмжих ёстой гэдэг ухамсар, ойлголт, хандлагыг нийгэмд болоод төрийн бодлогод суулгаж өгөхөд нөлөөлөх нь зүйтэй юм” гэжээ.
Зургийн дор “Г.Бямбасүрэн, 19 настай, номонд дурлагч” гэж бичсэнээр Монгол хүүгийн авьяас чадвар танигдсан болов уу гэж найдна.
Uuganaa Ramsay эгчид баярлалаа.
Та бүхэн илтгэлийг бүрэн эхээр үзэхийг хүсвэл бичлэгийг гүйлгэн хамгийн сүүлийн 20 минутыг үзээрэй http://webtv.un.org/…/part-2-5th-world-down-s…/4812076897001

Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн сэтгэгдэл

20+1=Онцгой бэлэг үзэсгэлэн үзсэн хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ингэж илэрхийлэн бичжээ. Тэдэнд хамгийн их хүрсэн үгс мөн мессежүүд…
БИ ӨӨРИЙН ГЭСЭН ОНЦЛОГТОЙ Л ХҮН, НАМАЙГ ОЙЛГОЖ ХҮНДЭЛЖ ДЭМЖЭЭРЭЙ гэж даунчикууд минь хэлж байна.