Сахиусан тэнгэр

14432990_809809769161530_6651675665117304600_n

Охин минь ганцхан бидний биш бүгдийн онцгой бэлэг, ховорхон хосгүй сахиусан тэнгэр. Тэр минь удаан толгойгоо дааж, хожуу хөлд орон, тээр хойно ярьж эхлэнэ. Энэ хэнд хамаатай юм. Түүний бүгдийг хайрладаг зүрх сэтгэл харин бүгдээс дандаа урьд явна, түүний бяцхан зүрх Данкогийн зүрхнээс ч хавьгүй тод гэрэлтэй.
Гадаа аваад гарах болгонд хүн бүрт харамгүй хайрын инээмсэглэл бэлэглэж чаддаг нь ганцхан миний охин. Охины минь дэргэдүүр зөрөөд өнгөрөх хүн бүрийн тэр өдөр аз жаргалаар бялхадаг, түүнийг би баттай гэрчилнэ 🙂 Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр азтай хүн сахиусан тэнгэрээс минь хосгүй гоёхон, өгөөмөр инээмсэглэлийг бэлэг болгон хүртэж чадсан учраас тэр.
Охин минь дандаа тийм сайхан инээмсэглэлээр таарсан хүн болгондоо аз жаргал бэлэглэж, унж дорой гудайсан яваа нэгнийг хайраар тэтгэж чаддаг нэгэн болж байна. Нэг үгээр тэр минь энэ амьдралд ирсэн зорилгоо чадмаг биелүүлсээр явна. Охинтой минь таарч нүүр тулан инээмсэглэлийг нь харж чадах тэр хүн та хэчнээн азтай вээээээ. Хувьтай хүмүүс ээ, таныг аз жаргал “ниргэг” 🙂
НАДАД, БИДЭНД БАЙГАА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Өөрийгөө ол…

14712790_817922528350254_2114633659654464798_oГАЙХАМШИГ
“… Ийм ч учраас л бид сэтгэлдээ гунигтай, нэг их хоосон орон зайтай яваад байдаг, яагаад гэдгээ ч ойлгохгүй. Тэгээд л тэр хоосон зайгаа дүүргэхийн тулд бусдаас гуйдаг. Мөнгө гуйна, ажил гуйна, мэдлэг гуйна, хайр гуйна. Тэгээд түүнийг нь өгөхгүй юмуу өгч чадахгүй байвал уурлаж хорсоно…Гэтэл тэр бүхэн тань таны л дотор байгаад байгаам шүү дээ…” via Tsogt Ochirt.

Даунчик ба бусад

14670856_820280311447809_6786512907396577851_n“Энэ дэлхий дээрх амьдарч байгаа “тэнэгүүд”, уйдчихсан гунигууд хэтэрхий олдоод байна. Иймд тэр хэтэрхий олон “тэнэгүүд”, уйтгар гунигуудын тоог багасган, баяр хөөрийн тэнцвэрийг хадгалах гэж даунчикуудыг төрүүлэхээр Бурхан зориуд илгээдэг юм шдээ” ГЭНЭЭ 🙂
ҮНЭН ҮНЭН. Айл болгон хөөрхөн даунчиктай болчихвол хүмүүсээс энэрэх хайрлах зүрх сэтгэл хайж дэлхий даяар том хэмжээний асуудал үүсэхгүй уг нь их амар болох юм байгаа юм шдээ ТИЙМЭЭ ХӨӨӨ 🙂Зааа даунчиктай эцэг эхүүд бусдын талаар буруу үг ярьж, хошного малтаж, хүн муулаад байвал биднийг засахаар СЭТГЭЛИЙН ЗАСВАРЧИН болох даунчикаа илгээсэн Бурхан нь гомдоод үхсний дараа сүнсийг минь там руу шидчихэж магад шүү 🙂
KEEP POSITIVE – ХАМАГ ЭЕРЭГ ДЭЭРЭЭ ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ. БУРУУ ҮГЭЭР БАГА ТОГЛОЦГООЁ.
МАНАЙ ГЭР БҮЛ ЧУХАМ ХИЧЭЭДЭГ.

IQ vs EQ,

*** ХҮНИЙ СУУРЬ, УГ НЬ МӨСӨН УУЛЫН ТЭРХҮҮ ЁРООЛ ШИГ… МЭДЭЭЖ УГ СУУРЬ НЬ БУСДЫН НҮДЭНД ИЛ БАЙДАГ ЗҮЙЛ БИШ.***
” …Хүнийг амжилтанд хүргэдэг гол чадвар нь оюуны чадамж буюу IQ гэж судлаачид нэг хэсэг үздэг байлаа. Гэтэл судалгаагаар энэ нь биш болж таарсан. Зовлонтой, хэцүү амьдралтай хүмүүсийн дотор маш өндөр IQ -тай хүмүүс харин ч олон байсан. Амжилтанд хүрэх, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад IQ -тай байхаас гадна EQ /emotional intelligence quontient / буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байх шаардлагатай гэдгийг судалгаа нотолсон. Өөрийгөө удирдаж чаддаг хүмүүс сэтгэл зүйн хувьд амар төвшин, ажил мэргэжлээрээ амжилт гаргаж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх ухааныг илүү эзэмшсэн байдаг. Хүн бол хамгийн үнэт зүйл. Хэний ч танихгүй боловсролтой, зөв хандлагатай, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг энгийн иргэд, эмч, цагдаа, сувилагч, багш энэ улсыг хөгжүүлнэ…”
*** ХҮНИЙ ХЭМЖЭЭНИЙ САВ – Зарим нь халбагатай, зарим нь шанагатай, зарим нь хувинтай … гэх мэт байх ажгуу***
Хүн бүр бухимдал, дургүйцлээ хадгалах тэвчээрийн савтай. Энэ савны хэмжээ хүн бүрийн хувьд том, жижиг харилцан адилгүй. Зарим нь өдөр тутам жижиг сажиг үйл явдал, хүмүүс хоорондын харилцаа, нөхцөлөөс бухимдал, стресс хуримтлуулсаар сав нь дүүрсэн явж байдаг. Ийм хүнд өчүүхэн төдий сэдэл өгөхөд дэлбэрэх аюултай.
Бухимдал, стресс хуримтлуулахгүй бол хэр баргийн зүйлд уурлаад байхааргүй сэтгэлийн орчин бүрдэнэ.
Гэхдээ бэрхшээлтэй нөхцөл байдлаас бухимдал хуримтлуулахгүй гарах нь тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай эсэхээс хамаардаг. ”
Д.Гангабаатар багшийн ярилцлагаас түүвэрлэв.
Жилийн өмнө уншиж байсан. Ахин уншихад хүртэл шүүрдэх сувд ихтэй, өгөөжтэй шар тос тул цомогтоо архивлан хадгалав.
ЭХ СУРВАЛЖ: http://mongolnews.mn/1pj1
14650224_822249131250927_7265638251881254004_n

Хэрэв даунчик үгүй бол???

http://www.futureofdowns.com/campaign/ Их Бритианд энэ намраас эхлэн “Даунчикууд хорвоод мэндэлснээр…”, “Даунчикууд хорвоод мэндлээгүй бол …” гэх аян өрнөж хүчээ аваад байгаа. Барууны орнуудад дауны хам шинжийг ураг байхад нь эрт илрүүлвэл аборт хийхийг зөвлөдөг /зөвлөдөг гэхээсээ илүүтэй шахаж авахуулахаас өөрцгүй гарцаагүй байдалд оруулдаг гэж эцэг эхчүүд гомдол гаргадаг юм байна лээ/ бөгөөд эцэг эх нь зөвшөөрч бараг 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн статистик байдаг. Тэгвэл яг үнэндээ хүнийг ураг байхаас нь ялгаварлан гадуурхаж, сонголт хийж буй энэхүү бусармаг үйлдэлийг олон жилийн өмнөөс даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцэн тэмцсээр энэ намар бүүр хүчээ аваад байгаа гэж хэлж болно.
BBC ТВ-гээр энэ тухай цуврал баримтат кинонууд удаа дараа гарсаар байгаа бөгөөд Их Бритиан одоогоор даунтай ургийг аборт хийхгүй байх талаар засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа сурагтай. http://www.futureofdowns.com/campaign/
Continue reading

Даунчик ба бусад

Сэтгэл судлалын онолын үндэс, философийн ухааны үндэс, урлаг гоо зүйн үндсэн ойлголт болоод хүн төрлөхтөнд түгээмэл ноёрходог бүхий л шашины идеал үзэл зэргээс харвал Даунчикууд нь хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХҮН болохыг бүх талаас нь нотолж болно. ХАМГИЙН гэж тодотгосонд хамаг учир бий.15167437_841668692642304_5789483221806995241_o

Би илүү тэгээд юу гэж :-)

http://tomyobodyo.niitlelch.mn/content/8157.shtml энэ нийтлэлээр Соссюр гээд нэг надархуу мэргэн ухаантай нөхөр “Хэл бол Ялгаануудын систем юм” гээд хэлчихсэнийг таануудад ойлгуулах гэж их хичээж 🙂 Гол нь Соссюр бид хоёр тунчиг адилхан боддог юм санж. Би яахав боддог юмаа л бодно шдээ ямар халгиж цалгих хэмжээ дамжаатай ч биш.
ЗАА ЭХЛЭЕ: Нэг ХҮН байжээ. Нэг хүн-үүд нийлээд нэлээд хүн болж бөөгнөрлөө гэж бодоё. Тэдэн дотор нэг ЯЛГААТАЙ хүн байна. Тэр хүн яг чам шиг 46 хромсомтой биш 47 хромсомтой. 1 илүү хромсомтой учир чамаас ялгаатай. Соссюрын онолоор түүнийг бусдаас ялгах гэж ДАУНЧИК гээд нэрлэжээ. Заа эргээд хүний бөөгнөрөл рүүгаа ороё. Тэр бөөгнөрөл дунд зогсож байгаа нэг хүн, ялгаатай хүн рүү хараад “энэ яасан сонин навтгар хамартай юм вэ” гэж бодохын төдийд амнаас тэр үгс нь асгараад л гараад ирнэ. Тэгэнгүүт манай даунчик эргүүлээд ингэж бодно “Энэ яасан хил гааль гарч галуу шувууны мах идэж, ялгаатай юм үзээгүй нөхөр вэ. Күй нээрээ шал далий банталттай нүдийг нь хараад байгаарай улаан туг чинь …Гариг эрхэс андуурдаггүймаа гэхэд жоохон холхон явж юм үзэж нүд тайлаасай билээ базардарь гэж. Үзэж харж чадвал тэр нь биенд шингэж гийгээсэй билээ Бурхан чиний мунхагийг ивээг” гэхчилэн үргэлжлүүлэн бодох авч чамтай харицах ч үгүй, тоохгүй угаасаа чамайг хахахахаха
Манайдуул танайдуулыг хараад бас их сонин сонин юм бодчихсон л явж байдаг юм шдээ. Гол ялгаатай нь тэр хэзээний бусдын ялгаатай байдлыг хүндэлдэг учраас хэлэх шаардлагагүй гэж боддогт л хамаг учир оршиж байгаа юм.
Энэ хэлээ гаргалтыг Эйнштэйн стайл гэдгийм даа. Айнштайн ч гэж хэлж болно-тэгвэл жоохон Англиштай юм шиг боловсролтой сонсогдоно нтр.
15171249_844725195669987_5982552718768143915_n

Хайрын төв

Өсгөхөд асаргаа сувилгаа бусдаас арай илүү…, “үхэлд” ойрхон торгомсог амьтай…, хахир дорой нийгэм-эдийн засгийн араа шүдэнд “үнэ цэнэгүй” мэт амьдралтай сахиусан тэнгэрүүдийг хайрлаж хүмүүжүүлнэ гэдэг аав ээжид нь олон шалгуур, олон шалгуураасаа давсан бялхам хайрыг мэдрүүлдэг. Түүнтэй байх бүртээ сурдаг, мэдэрдэг, “кайфар”-даг бүхнээ бичээд бичээд дуусамгүй. Угаас тэмдэглэлийн дэвтэрийн хуудас зуузаарсаар л…
Ганцханыг л хэлэхэд, бусдаас ирэх сөрөг хандлага, дорой үгэнд “эмзэгмаа” байхаа алгуурхан больдог юм билээ. Учир нь би-бид өөрсдийгөө бусдад төдий чинээ ойлгуулж чадахгүй байна даа гэх бодол төрөхөөс гадна, “хүн хүний савны хэмжээ үнэндээ өөр шүү дээ, яршиг цаашаа, буянаараа болго” гээд олон зүйлийг тайван орхиж, хаяж, гээж, алгасаж сурна. Алдарт афоризмуудаар жирэлздэг “Хором мөч бүрээ хайрла” гэдгийг яс цусандаа шингэтэл ойлгоно. Тэгэхээс ч аргагүй…, ханиад хүрэн, хамар битүүрэхийн төдийд олон “салхивчтай” зүрх ачаалал даахгүйгээсээ болоод амьсгаа авч дийлэхгүй амьсгал нь тасалдах үрээ харсан хэн бүхэн амьдралын агшин бүрийг чанга тэврэхээс өөр яалтай билээ. Охин минь яалт ч үгүй сахиусан тэнгэр.
#Болзоо нэвтүүлгийг нөхөж үзээд сахиусан тэнгэрээсээ сурч буй бүхэндээ талархаад бичлээ #NTV https://youtu.be/iOdmOb1Xups 

ac78250323d7a43e89e343d0e2ef6067

Хөлдүү зүрхийг явуулахад гэмгүй мэт…

М.Ичинноров хуульчийн “хайр”-ын тухай бичсэн эргэцүүллийг уншаад олон сар дотроо тээсэн бодлоо хуваалцая гэж бодлоо.
Надтай мессенжер чатаар ярилцдаг байсан эмэгтэй 1-р сарын тэсгим хүйтэн тачигнаж байсан өвлийн шөнө утас цохисон юм.
“Өнөөх чинь зулбасгаа аваад зайл гээд хөөж туугаад байхаар нь гараад ирлээ. Аав руугаа очоё гэхээр аавынхаа санааг зовоочихно гэж бодоод, ер нь тэгээд миний туулж барах амьдрал болохоос аавын минь биш шүү дээ. үлдсэн насанд нь ядаж сэтгэлийг нь тайван байлгая гэж бодож байна” гэх.

13087737_733735873435587_5850907117951447683_n
Атгахан үрээ тэвэрсэн бяцхан эмэгтэйг ийм хүнд байдалд оруулсан хүмүүсийн тухай бодохоор сэтгэл хайрам хүйтэн санагдавч эмэгтэйн хоолойны эрс шийдэмгий өнгө намайг тайтгаруулав.
“Та хоёр тэгээд хаачихнуу ийм орой болсон байхад” гэтэл “күй яахав буудалд хоночихноо, маргааш мангар харын ухаан орох биз. Гол нь хадам ээж, эгч дүү нар нь байнга хор хутгачих юмаа” гэж хэлээд утсаа таслав. Continue reading

Эх хүний хэзээ ч хэлж байгаагүй үгс …

Эх хүний хэзээ ч хэлж байгаагүй үгс …
“Үр минь намайг уйлуулсныг…
Чамайгаа 9 сар тээж, үүрч дүүрэн өсгөснөө…
Сүүлчийнхээ зүсмийг хүртэл зөвхөн чамдаа зориулдаг байснаа…
Өвдөж байснаа…
Чиний төлөө үргэлж зовниж шаналж байснаа…
Ээж нь төгс биш шүү дээ гэдгээ…
Чамайг уйлахад сэтгэл сэмэрч урагддаг болохыг…
Ээжийнхээ хувьд чи ямагт цорын ганц болохыг…
Чамтай туулсан бүхнээ ахин эхнээс нь амтлахыг хүсдэг болохоо…”

ЭЭЖ МИНЬ ХЭЛЖ АМЖААГҮЙ, ХЭЛЖ АМЖААГҮЙ БАЙХНЭЭ. ҮРСЭЭ ЭНГЭРТЭЭ ТЭВРЭН ӨСГӨЖ БАЙГАА ЭЭЖ БҮРТ ЗОРИУЛАВ.