№.1: Хүн бүгдийг мэдэхгүй иймд асуу…, тэгвэл ойлгож чадна.

Message 1

Хүний сонголтыг асуудаг, сонсоод хүндэтгэдэг байгаасай гэж хүсдэг.
Охиныг минь ураг байхад даунтай гэж хэлсэн. Тэр минь жам ёсоороо л энэ орчлонд баяр хөөр нэмж мэндэлсэн.
Охин минь төрөөд удалгүй сэхээнд орсон. Охиныг минь мэнд төрсөнд баярласан бидний гэр бүлийн баяр баясгаланг хуваалцах хүн гараагүйд бид ГОМДООГҮЙ. “Амьсгалын аппараттай байгаа дээр нь нэг мөр унтуулчихсан дээр юм бишүү” гэх бусдын үгэнд ЭМЗЭГЛЭЭГҮЙ, ШАНЛААГҮЙ, ГУТРААГҮЙ, цочирдоогүй, өөрөө үхэхээс бусдыг үзсэн, үзэхийн хязгаарт ханасан надаа хүн мэндэлж байхад гутрах шалтгаан нэгээхэн ч байгаагүй.
ГЭХДЭЭ ОДОО БОДОХОД, өөрөөс нь асуухгүйгээр, сонсохгүйгээр элдэвлэх ятаглаг, тулгалт, үл тоох хандлага, гомдоох үгс даунтай хүүхдээ тэврээд удаагүй байгаа шинэхэн гэр бүл, аав ээжүүдэд битгий тохиолдоосой, аав ээжийн сонголтыг сонсож, сонголтонд нь тэвчээртэй уужим хандаасай, хүндлээсэй гэж хүсдэг.
https://www.facebook.com/extraordinarygift/

https://worlddownsyndromeday.org/wdsd-celebrations-and-events-mongolia

ЯАГААД ХОРЬТ ГЭЖ..

121. Өнгөрсөн жилийн нөлөөллийн ажлын мэдээлэл аль сувгаар хүмүүст хамгийн их хүрсэн вэ?

  • Сошиалаар хамгийн их дагагчтайг Асашёро аваргыг гэдэг бөгөөд түүнийг гадаад дотоодын болоод бот хаяг нийлсэн 209мянган хүн дагаж мэдээлэл уншдаг. Түүний дараагаар 100 мянга, 90 мянга, 80, 70, 60, 30, 20 мянга гээд буурна. Хорьтыхон мөн твийтэр/жиргээ болон фэйсбүүкэд идэвхтэй байж, үзэл бодлоо байнга илэрхийлдэг тул хэдэн арван мянгаар тоологдох өргөн хүрээлэлтэй. Энэ утгаараа тэдний тус бүрдээ шэйрлэж түгээх мэдээлэл нь төдий хэмжээний хүнд хүрдэг. Өнгөрсөн жилийн ажлын нийгэмд чиглэсэн гол нөлөөллийн суваг нь сошиал орон зай байсныг олон талаар нотолж болох бөгөөд ontsgoibeleg.wordpress.com блогоос бичлэгийн “Нөлөөллийн аян” төрөл руу орвол илүү тодорхой харагдана.
  • ТВ болон сонин: Максимагийн судалгаанаас харахад Монголчуудын дийлэнхи нь буюу 70 гаруй хувь нь сошиалоос мэдээлэл авдаг болох нь харагддаг. Өнгөрсөн жил бидний нөлөөллийн ажлын ТВ сувгуудын мэдээлэл, нэвтрүүлэг нь зорилтот бүлэг буюу даунтай хүүхэдтэй гэр бүл, ойр дотныхонд түүнчлэн хөдөө сум орон нутгийханд илүү хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл даун гэдэг үгийг сонсож сурсан тэдгээр хүмүүст гэсэн үг. Харин даун гэдэг үгийг таньж мэдэхгүй хүмүүс ТВ сувгийн мэдээллийг чихний хажуугаар өнгөрөөх нь элбэг. Нэг ёсондоо танихгүй зүйлд хүний анхаарал тогтдоггүй нь жишээ юм. Түүнчлэн ТВ-гийн мэдээ болон нэвтрүүлэг нь тухайн мөчүүдэд гараад өнгөрдөг тул ТВ мэдээ мэдээллийн агуулга, текст нь илүү зорилтот бүлгүүдэд зориулан бэлтгэсэн байсан.
  • Сайтууд: Мэдээллийн сайтуудын постер мэдээ түлхүү мэргэжлийн байгууллагын хүмүүсийн анхаарлыг татсан. Үүний дотроос tusgal.mn дээр гарсан Улаанбаатар багшийн ярилцага маш олон хүний сэтгэлд хүрсэн нь агуулга эерэг, баян байсантай холбоотой юм. Ер нь мэдээллийг хадгалахыг хүсвэл сайтуудаар ярилцлага, нийтлэл гаргах нь “насны эд” болдог тал байна.

2. Гэрэл зураг- үзэсгэлэн юунд хэрэгтэй вэ? ,  Зургаа л дараад байх уу? онцын ач холбогдолгүй гэж танд санагдаж байна уу?

  • НЭГ ЗУРАГ МЯНГАН ҮГ ИЛЭРХИЙЛНЭ. Би, чи хэн нэгэнд үг хэлэхдээ тухайн хүний анхаарлыг өөртөө татах хэрэгтэй. Иймд гэрэл зураг, үзэсгэлэн бол олны анхаарлыг чиглүүлэх хамгийн шилдэг хэрэгсэл билээ.
  • Хоосон үг, чалчаа ам: Хүний анхаарлыг чиглүүлж чадаагүй бол мянган алт шиг үг хэлээд хэзээ ч тогтдоггүй нь шинжлэх ухаанаар нотлогдсон баталгаа 🙂 Даунтай хүүхдийн гэрэл зургийг ер бусын сайхнаар буулгаж чадах нь мэдээж мэргэжлийн гэрэл зурагчдын л мэдрэмж, ур чадвар шаардсан ажил. Тэрхүү гэрэл зургаас зөвхөн даунтай хүүхдийн царай төрх гэхээс илүүтэй амьдралын нандин агшин хором, аз жаргалын биелэл харагддаг тул гэрэл зургийн өгүүлэмж нь гэр бүлийн үнэ цэнэ, хүний оршихуйг хүндлэн буй хайр энэрэл гэх зэрэг олон талт эерэг мессежийг нийгэмд өгч буйгаараа давуу талтай билээ.

“Онгой бэлэг” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН үзсэн хэний ч нүүрэнд гэрэл тодрохгүй байхын, хайр бялхахгүй байхын аргагүй байдаг 🌷😘💛💚💙💜💞 Үүнийг бид өнгөрсөн жилийн хүмүүсийн хандлагаас маш их мэдэрч бүтэн жилийнхээ эрч хүчийг авсан.
Бидний уг нөлөөллийн аян, гэрэл зургийн үзэсгэлэн нь ганцхан дауны хам шинжийг зөвөөр ойлгуулах гэхээс илүүтэй амьдралд үнэ цэнэтэй бүхнийг давхар харуулж чаддагаараа давуу талтай болох нь өнгөрсөн жилийн ажлаас мөн л мэдэрч байсан.

Үзэсгэлэнгийн дараа гэрлүүгээ яарахгүй байхын аргагүй, дотны хүмүүсээ чанга тэврэхгүй байхын аргагүй, сайхан үгээ харамлахгүйгээр цаг алдахгүй хэлж байхын утга учир гээд олон сайхан мэдрэмжийг сэргээдэг болохыг бид мэдэрсэн.

Иймд мэдээллийн агуулгыг хараад шэйрлэн олонд хүргэх нь та бүхний бодит оролцоо, хувь нэмэр юм.

Үнэтэй цагаа бидэнд зориулж байгаа ХОРЬТыхонд гүнээ баярлаж байнаа.

Тэд тэглээ гэж өөрсдийгөө ярьдаггүй, яг хэрэгтэй цаг хэрэгтэй үедээ гараад ирдэг тул би тэдний тусыг яримаар байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://www.facebook.com/20tPhotoclub/

Баярлалаа

17211858_10155092262819803_6493047687780871668_oБүртгүүлсэн бүх гэр бүлүүддээ баярлалаа. Гэрэл түгээж, баяр хөөрөө бусадтайгаа хуваалцан бусдыгаа зөвөөр үлгэрлэн харуулах та бүхэнд шинэхэн гэр бүлүүдээс, олон нийтээс түм буман хайр, ерөөлийн сайхан үгс ирэх болноо.
Аз жаргал хүсье. Энэ хагас сайнд гэр бүлүүд зурагчидтайгаа уулзан зураг авалтынхаа талаар ярилцан тайз засал, хувцас хувиргалтаа тохирох юм. Хагас сайнд хэдэн цагт хаана уулзахыг утсаар дуулганаа.
Өөрийнхөө мэдэрдэг аз жаргалаа бусадтайгаа хуваалцана гэдэг асар том нөлөөллийн ажил мөнөөс мөн бөлгөө 🙂
Бид шинэхэн гэр бүлүүдээ дэмжье, тэдэндээ сэтгэлийн дэм хайрлая гэдэг. Заавал даунтай хүүхэдтэй гэлтгүй хаа нэгэнтээ ямар нэгэн шалтгаанаар сэтгэлдээ гундуухан яваа нэгэн байгаа болов уу? Хэн байхаас, ямар байхаас үл шалтгаалан мэдээж аз жаргалыг бид өөрсдөөсөө мэдэрч, таны гэр бүлээсээ хүртдэг гэдгийг үзэсгэлэн харуулна гэж түмэнтээ найднам.

БҮРТГЭЛ ХААГДЛАА

“Аз жаргал, хөөр баяр түгээнэ” сэдэвт энэ удаагийн үзэсгэлэнд бүртгүүлсэнд баярлалаа.
үзэсгэлэнд оролцох гэр бүлтэйгээ утсаар холбогдох болноо.
Бүртгүүлсэн гэр бүлүүдтэйгээ тулж ажиллан, гэр бүлийн зургийн албум чимэх давтагдашгүй агшнуудыг хальсанд буулганаа. 👊💞🙏📷📸🎞📽🎥🎬🏯🏟🎡🎢🕺💃💃
Фото моделуудаа одооноос л бэлдэж байна 🙂

2016 -нөлөөллийн ажлаас юу сурсан вэ?

17016800_906302792845560_4135609010133242258_o
Өнгөрсөн жилийн нөлөөллийн ажлаас юу сурч мэдэж, ойлгосноо нэгтгэн дүгнэхээс өмнө өнгөрсөн жилийн ажил маш сайн үр дүнтэй болсон гэдгийг цохох хэрэгтэй 🙏🙏🙏👏👏👏
ХОРЬТ фото клубыхны нийгмийн өргөн хүрээлэл, зохион байгуулалтын багийн 5 ээжийн хичээл зүтгэл, гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрсөн онцгой бэлгийн гэр бүлийхний хүчээр нийгэмд “Даун бол өвчин биш” гэж хэлэх гэсэн мессежээ хангалттай сайн хүргэж чадсан.
Нөлөөллийн ажил дууссаны дараа 5 ээж суугаад ажлаа дүгнэн ярилцаж байсан. Бүгд өөр өөрийн өнцөгөөс алдаа оноогоо дэнсэлсэн. Харин би тэр ажлаас хувьдаа юу ойлгосноо бичье.

Continue reading

Дауны хам шинжтэй хүүхдүүд бидний онцгой бэлэг

Манай телевизийн долоо хоног бүрийн лхагва баасан гарагт өдрийн 14 цагт үзэгч танд хүрдэг “Тодорхой цэг” нэвтрүүлгээр дауны хам шинжийн талаарх зөв ойлголтыг нийгэмд таниулж, даунтай хүүхдийн эцэг эхчүүд анх удаа нэгдэж төсөл эхлүүлсэн талаар хүргэж эхэлсэн. Энэ удаад нэвтрүүлгийн сурвалжлах хэсэг Энх-Эрдэнэ хүүгийн гэр бүлд зочилсон байна.

Үзэгч таны харж байгаа энэ бяцхан хүүг  ЭнхЭрдэнэ гэдэг. Хүү ой таван сартай ч хараахан хөлд ороогүй бие даан явж эхлээгүй байгаа, гэхдээ хоёр хөл дээрээ маш сайн зогсож чаддаг болсонд аав ээж нь  маш их баяртай байгаагаа хэлсэн. Зүрхний хагалгаанд өнгөрсөн оны 10-р сард орж, түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн ч биеийн байдалд хүндрэл гараагүй эрүүл мэнд сайн байгааг хүүгийн ээж онцолсон юм.
Эм эн си телевизийн тодорхой цэг нэвтрүүлгээр 20 эцэг эх зориг гаргаж, хаалттай хөшигний цаана байсан зүйлийг ил гарган, дауны хам шинжийн талаар иргэдэд зөв ойлголтыг таниулах үүднээс ийнхүү нэгдэж 20+1 онцгой бэлэг төслийг хэрэгжүүлж байгааг дэмжин ажиллаж  байгаа. Нэвтрүүлэг үзэгчдэд хүрсний дараачаас эхлэн  орон нутгаас иргэд утсаар холбогдож уг төсөлд нэгдэх саналаа зохион байгуулагч эцэг эхчүүдэд ирүүлсэн байна.
Дауны хам шинжтэй хүүхдийг төрөхөөс нь авахуулаад л буруу хандлага ойлголт нь эмч нараас  эхэлдэг учраас цаашид эмнэлгийн ажилтнуудаасаа эхлүүлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлж байсан. Хаалттай хөшигний цаана байсан зүйлийг олон нийтэд ил болгох зөв таниулах 20+1 онцгой бэлэг дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар цуврал дугаарыг ирэх баасан гарагт тодорхой цэг нэвтрүүлгээр 14 цагт үзэгч танд хүрэх юм.

Эх сурвалж: http://www.mnctv.mn/mncnews/49

Бүртгэл нээгдлээ.

😀💃🕺🎢🎡🏟🏯🎭🎬🎥📽🎞📸📷

applicationНөлөөллийн ажил-үзэсгэлэнд оролцох хүүхэд, гэр бүлийн бүртгэл хийж байна.
Та бүхэн дараах холбоосоор орон Даваа гарагийн оройн 12 цаг хүртэл бүртгүүлэн нөлөөллийн ажилд гар бие оролцох боломж нээгдэнэ.
Тоо: Бүртгүүлсэн эхний 20 оролцогч.
Бүртгэл хаагдах хугацаа: Даваа гараг оройн 12 цаг-2017 оны 3-р сарын 6.
АМЖИЛТ ХҮСЬЕ. 3-р сарыг хөгжилтэй, зугаатай, дурсамжтай өнгөрүүлж мартагдашгүй агшинуудаа зургийн хальсанд мөнхлөөрэй. Цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэх боловч цаг хугацааг гэрэл зураг л эргүүлэн сануулж мөнхөд хадгалдаг юм шүү.
Бүртгэлийн холбоос: https://form.jotform.me/70620468298463 

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг