Нимбэг

lemonНИМБЭГНИЙ ТУХАЙ бичье гэж бодоод завдахгүй байсан юм.
Хүүхдүүддээ өдөрт заавал нимбэгтэй ус уулгаж байгаарай. Хүүхэд анхнаасаа юу идэж, юу ууж сурна түүгээр л байдаг. Манайх өдөртөө
1. Ааруулны шүүс гарсан ус
2. Нимбэгтэй ус заавал өгч байна.
Ааруулын шүүс нуль калци тул яс бэхжилт зэргийг дэмжиж, Д витамин цусанд зөв шимэгдэхэд тустай. харин нимбэг бол нуль С витамин тул амьсгалын замын үрэвсэлт өвчинөөс урьдчилан сэргийлэхээс гадна ханиад шуухниа хүндрэхгүй байхад дэмтэй. Нимбэгний талаарhttp://news.xopom.com/147253/ эндээс уншина уу.
Нимбэг исгэлэн байдаг ч Хятад нимбэг их муухай гашуун байдаг юм байна лээ шүү.

Амьд ус

14708075_822735854535588_2156316141572632892_oБид “чанартай” ус уух ёстой. Дархлаагаа алдахгүй, хэтрүүлсэн давс, сахар, химийн найрлагаас үүдэлтэй хор биедээ хуримтлуулж төрөл бүрийн өвчинг “баярлуулж, улмаар хавдар үүсэх нөхцөл бүрдүүлэхгүйн тулд биеийн усны тэнцвэрээ алдахгүй байх, эрдэслэг ус уух ёстой гэдгийг олон ч эмч, оточ хэлдэг шүү дээ. Дэ Жангум дээр гайхал Жангум маань эмчилж буй өвчтөндөө эм болсон хоол хийхээр уулын эхээс горхины ус авах гэж өглөө эрт зорин зорин уул руу явдаг даа /Жангумаас авах юм их дээ 🙂 /
Хүний биеийн анатоми, бодисын солилцооны эргэлт зэргээ 10н жилийн хичээлийнхээ түвшинд санаж байгаа бол эрдэслэг амьд ус яагаад эрүүл мэндэд чухал болохыг логик чинь холбоод өгөх байхаа.
Хаанаас чанартай ус уух вэ? Эрдэслэг/минералтай усыг хаанаас олох вэ гэж үү? Манай гэр бүлийн туршлага нэг иймэрхүү байна даа.
1. Булгийн ус уух. Газрын хөрсөөр урсахдаа байгальд орших олон олон эрдэсийг өөртөө шингээх тул булгийн ус шиг эрдэслэг нь хаа байхав дээ. /Булгаас ус авахдаа “сахилга баттай”, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандах ёстойгоо хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа/
2. Харин “хөөрхөн” булаг хөлдсөний дараа буцалсан усандаа нимбэг, огурцы, минт хандалж уух. Булаг гэстэл биед хуримтлагдсан хорыг сайн гадагшлуулж чадна даа /амьд усны зургийг Oži Ojinka Ochgerel Ожи-гийн нүүрномоос авав/
Та бүхэнд өөр арга байвал хуваалцана бизээ.

БӨДӨНГИЙН БЯЦХАН ӨНДӨГ

14202750_797929997016174_7796633533362357404_n
Уураг, витамин, эрдэсээр баялаг бөдөнгийн өндөгийг хүүхдүүддээ өдөр бүр тогтмол хэрэглүүлэх нь ганцхан манай онцгой бэлгүүд төдийгүй тархи толгой нь хөгжиж, яс үс нь ургаж яваа…, цэцэрлэг, хичээл сургуулийнхаа ачаалалдаа даруулсан бяцхан үрсэд минь сайн гэнэ билээ.
Бичкээн бяцхан хэдий ч бөдөнгийн өндөг уураг, эрдэс, витамины агууламжаараа тахианы өндөгнөөс 4 дахин баялаг гэжээ. Мөн төмөр, калцийн агууламжаараа ч тахианы өндөгөөс 5 дахин их гэсэн. Манай хүүхдүүдэд цус багадалттай байх нь их байдаг тул өдөр бүр бөдөнгийн өндөг идэж бие организмыг нь шимт хоолоор тэтгэж байгаарай. Уургийн агууламж ихтэй учраас тархины хөгжилд нь сайн байх нь дамжиггүй. Социолизмын үед сувиллын газруудад сувиллын тусгай заалттай шимт хоолонд заавал ордог байсан шүү гэж настангууд ярих юм билээ.
АЧ ТУС:

Continue reading

Нэгхэн дүрс бичлэгээр бүгдийг нэг дороос

“Хоол + хооллох соёл” албумд орсон хоёр мэдээллийн утгыг ганцхан шторкоор янзын сайхан харуулжээ. Хүүхдийн хожмын эрүүл мэнд өнөөдрийн хоололтоос л эхлэлтэй дээ.
Хүүхэддээ өдөрт хэдэн грам сахар өгөөд байна?

ГЭРТЭЭ БЭЛТГЭСЭН ХООЛНЫ АЧ ТУС, ХҮНСЭЭ ЗӨВ СОНГОХОД ХҮҮХДЭЭ СУРГАХ НЬ

Хүүхдэд хагас боловсруулсан бүтээгдэхүүн бага өгч, гэртээ бэлтгэсэн хоолоор хооллож байх нь хожмын эрүүл мэндэд нь тустай. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, дэлгүүрт зарагдаж байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдэд хэт их сахар, давс, хүний биед шингэхдээ удаан өөх тос агуулагдаж байдаг гэнэ. Тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах, муутгахгүй байх, амт үнэр оруулахын тулд сахар, давс болон хүний биед шингэхдээ удаан өөх тос ихээр нэмдэг. Харамсалтай нь эдгээр гурав нь хүний ялангуяа хүүхдэд багаас нь их өгсөнөөр өсвөр насандаа цусны өвчин, насанд хүрсний дараа сахарын өвчин тусах, хэт таргалах эмгэг үүсгэдэг юм байна.13048077_733006490175192_8511872590055765268_o
Түүнчлэн хүүхдүүддээ дэлгүүрээс хүнс сонгохдоо хагас боловсруулсан болон хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг харж байхыг зааж сургах хэрэгтэй юм байна.

Дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн, чихэр печень зэргийг авахдаа савалгаан дээр байгаа орц найрлагыг харах хэрэгтэй гэнэ. Савалгаан дээр байгаа орц найрлагын жагсаалт ихсэх тусам тухайн бүтээгдэхүүн хэт боловсруулсан буюу хүний биед үл шингэх химийн орц найрлага их байна гэсэн үг тул аль болох худалдан авахгүй байх нь зүйтэй гэх.
Зөв хоололтын тухайд хамгийн зөв сонголт бол хүүхдүүддээ гэртээ хоол бэлдэж өгөх. Хүүхэд, хүүхэд гээд онцлоод байгаагийн учир нь хүүхдүүд маань багаасаа зөв хооллож, зөв дадалтай, түүнийхээ ач тусыг мэддэг ойлгодог мөн дэлгүүрээс хоол хүнс худалдаж авахдаа сонголтоо зөв хийдэг болж төлөвших хэрэгтэй болов уу.
Уг мэдээлэл манай даунчикуудад илүү хамаатай байхаа. Учир нь тэд минь “мяарахдаа” тун амархан бас дээрээс нь буруу дадал сургачихвал засаж залруулах боломжгүй тул.

Хоол таны бодсноос ч илүү…

Coursera.org дээр байрласан Станфордын Эрүүл Мэндийн сургуулийн доктор багш Маяа Адамын “Хоол+хооллох соёл, эрүүл байхын үндэс” хичээлийн гол агуулгыг түүвэрлэн, хачир бичлэг оруулаад нэмэлт мэдээллийг шэйрлээд хүргэж байна.

13055496_732968130179028_5413933418131494176_n

Ууган зулзагаа төрүүлсний дараа хоол хүнс, хоололтын талаар бага сагаар уншиж эхэлсэн. 4 жилийн өмнө уншин үлдээсэн тэмдэглэлээсээ хуваалцаж байна.  Continue reading