Сайн нь муугаас олон доо

Адитя Тивари 28 настай. Программ хангамжийн инженер уг залуу Энэтхэгт “хүний” хүүхэд үрчилэн авсан хамгийн залуу аав юм байна. Түүний үрчилэн авсан Авниш хүү дауны хам шинжтэй, зүрхний цоорхойтой тул төрүүлсэн /биологийн эцэг эх/ эцэг эх нь голон хаясан байж.

13076989_493309424192487_194088949863942279_n
Инженер залуу хүүхдийн асрах газраар очихдоо хөөрхөн хүүд хайртай болж асрах газраар байн байн очин эргэх болжээ. Асрах газраар очих бүрт л хүүхэд өргөн авч буй хүмүүс таарах ч Авниш хүү даунтай учир хүмүүс тоохгүй байгааг анзаарч. Харин инженер залуу хүүг үрчилэн авахаар хүсэлт гаргахад хүүхэд үрчилэх газар түүнийг ганц бие залуу тул хүүг өгөхөөс удаан хугацаанд татгалзжээ. Тивари уйгагүй тэмцсний эцэст ийм хайр татам хүүтэй болж чаджээ.

Хөлдүү зүрхийг явуулахад гэмгүй мэт…

М.Ичинноров хуульчийн “хайр”-ын тухай бичсэн эргэцүүллийг уншаад олон сар дотроо тээсэн бодлоо хуваалцая гэж бодлоо.
Надтай мессенжер чатаар ярилцдаг байсан эмэгтэй 1-р сарын тэсгим хүйтэн тачигнаж байсан өвлийн шөнө утас цохисон юм.
“Өнөөх чинь зулбасгаа аваад зайл гээд хөөж туугаад байхаар нь гараад ирлээ. Аав руугаа очоё гэхээр аавынхаа санааг зовоочихно гэж бодоод, ер нь тэгээд миний туулж барах амьдрал болохоос аавын минь биш шүү дээ. үлдсэн насанд нь ядаж сэтгэлийг нь тайван байлгая гэж бодож байна” гэх.

13087737_733735873435587_5850907117951447683_n
Атгахан үрээ тэвэрсэн бяцхан эмэгтэйг ийм хүнд байдалд оруулсан хүмүүсийн тухай бодохоор сэтгэл хайрам хүйтэн санагдавч эмэгтэйн хоолойны эрс шийдэмгий өнгө намайг тайтгаруулав.
“Та хоёр тэгээд хаачихнуу ийм орой болсон байхад” гэтэл “күй яахав буудалд хоночихноо, маргааш мангар харын ухаан орох биз. Гол нь хадам ээж, эгч дүү нар нь байнга хор хутгачих юмаа” гэж хэлээд утсаа таслав. Continue reading

Нэгхэн дүрс бичлэгээр бүгдийг нэг дороос

“Хоол + хооллох соёл” албумд орсон хоёр мэдээллийн утгыг ганцхан шторкоор янзын сайхан харуулжээ. Хүүхдийн хожмын эрүүл мэнд өнөөдрийн хоололтоос л эхлэлтэй дээ.
Хүүхэддээ өдөрт хэдэн грам сахар өгөөд байна?

ГЭРТЭЭ БЭЛТГЭСЭН ХООЛНЫ АЧ ТУС, ХҮНСЭЭ ЗӨВ СОНГОХОД ХҮҮХДЭЭ СУРГАХ НЬ

Хүүхдэд хагас боловсруулсан бүтээгдэхүүн бага өгч, гэртээ бэлтгэсэн хоолоор хооллож байх нь хожмын эрүүл мэндэд нь тустай. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, дэлгүүрт зарагдаж байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдэд хэт их сахар, давс, хүний биед шингэхдээ удаан өөх тос агуулагдаж байдаг гэнэ. Тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах, муутгахгүй байх, амт үнэр оруулахын тулд сахар, давс болон хүний биед шингэхдээ удаан өөх тос ихээр нэмдэг. Харамсалтай нь эдгээр гурав нь хүний ялангуяа хүүхдэд багаас нь их өгсөнөөр өсвөр насандаа цусны өвчин, насанд хүрсний дараа сахарын өвчин тусах, хэт таргалах эмгэг үүсгэдэг юм байна.13048077_733006490175192_8511872590055765268_o
Түүнчлэн хүүхдүүддээ дэлгүүрээс хүнс сонгохдоо хагас боловсруулсан болон хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг харж байхыг зааж сургах хэрэгтэй юм байна.

Дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн, чихэр печень зэргийг авахдаа савалгаан дээр байгаа орц найрлагыг харах хэрэгтэй гэнэ. Савалгаан дээр байгаа орц найрлагын жагсаалт ихсэх тусам тухайн бүтээгдэхүүн хэт боловсруулсан буюу хүний биед үл шингэх химийн орц найрлага их байна гэсэн үг тул аль болох худалдан авахгүй байх нь зүйтэй гэх.
Зөв хоололтын тухайд хамгийн зөв сонголт бол хүүхдүүддээ гэртээ хоол бэлдэж өгөх. Хүүхэд, хүүхэд гээд онцлоод байгаагийн учир нь хүүхдүүд маань багаасаа зөв хооллож, зөв дадалтай, түүнийхээ ач тусыг мэддэг ойлгодог мөн дэлгүүрээс хоол хүнс худалдаж авахдаа сонголтоо зөв хийдэг болж төлөвших хэрэгтэй болов уу.
Уг мэдээлэл манай даунчикуудад илүү хамаатай байхаа. Учир нь тэд минь “мяарахдаа” тун амархан бас дээрээс нь буруу дадал сургачихвал засаж залруулах боломжгүй тул.

Хоол таны бодсноос ч илүү…

Coursera.org дээр байрласан Станфордын Эрүүл Мэндийн сургуулийн доктор багш Маяа Адамын “Хоол+хооллох соёл, эрүүл байхын үндэс” хичээлийн гол агуулгыг түүвэрлэн, хачир бичлэг оруулаад нэмэлт мэдээллийг шэйрлээд хүргэж байна.

13055496_732968130179028_5413933418131494176_n

Ууган зулзагаа төрүүлсний дараа хоол хүнс, хоололтын талаар бага сагаар уншиж эхэлсэн. 4 жилийн өмнө уншин үлдээсэн тэмдэглэлээсээ хуваалцаж байна.  Continue reading

Өгүүлэхүйн эрхтэний хөгжил

Өгүүлэх эрхтэнийг хөгжүүлж байж хэлд орох, үг хэлэхийг дэмжиж өгнө. Манай хүүхдүүд булчингийн сулралтай мөн өгүүлэх зарим эрхтэн хэт том, эсвэл хэт жижиг байдаг учраас авиа тод дуудах мөн хэлд ороход бэрхшээл учруулдаг. Иймд дараах өгүүлэх эрхтэнүүдийг дэмжсэн дасгал, иллэгийг байнга хийж байх ёстой.

1430732411_pharynx

Өдөрт 30 минут байхад л болно. Continue reading

Эх хүний хэзээ ч хэлж байгаагүй үгс …

Эх хүний хэзээ ч хэлж байгаагүй үгс …
“Үр минь намайг уйлуулсныг…
Чамайгаа 9 сар тээж, үүрч дүүрэн өсгөснөө…
Сүүлчийнхээ зүсмийг хүртэл зөвхөн чамдаа зориулдаг байснаа…
Өвдөж байснаа…
Чиний төлөө үргэлж зовниж шаналж байснаа…
Ээж нь төгс биш шүү дээ гэдгээ…
Чамайг уйлахад сэтгэл сэмэрч урагддаг болохыг…
Ээжийнхээ хувьд чи ямагт цорын ганц болохыг…
Чамтай туулсан бүхнээ ахин эхнээс нь амтлахыг хүсдэг болохоо…”

ЭЭЖ МИНЬ ХЭЛЖ АМЖААГҮЙ, ХЭЛЖ АМЖААГҮЙ БАЙХНЭЭ. ҮРСЭЭ ЭНГЭРТЭЭ ТЭВРЭН ӨСГӨЖ БАЙГАА ЭЭЖ БҮРТ ЗОРИУЛАВ.