ТЭДНИЙГ АЗТАЙ ХИЙГЭЭД АУГАА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ.

11036371_559678410841335_1332723215068326571_nЗалуу хоc 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь гурвуулаа дауны хам шинжийн нийтлэг хэлбэрийн трисоми 21-тэй төрсөн байна. Нэг үгээр генетикийн азын сугалаанд гурвын гурван удаа хожсон гэсэн үг л дээ.

Томсоны гэр бүлтэй танилцаарай
Том охин Калли 11 настай. Цахилгаан хэрэгсэлд дуртай, эмч, эмнэлэг, тариа гэх мэт бүх зүйлээс айхгүй харин ч бүр дуртай. Калли бусдад тусархуу, бүр дэндүү сайхан сэтгэлтэй гэж болохоор. Хувцасгүй нэгэнд хувцасаа тайлаад өгнө, хоолгүй нэгэнд өөрийнхөө тавагтай хоолыг өгнө, хэнд ямар тусламж хэрэгтэй байна тэр бүрт огтхон ч эргэлзэхгүйгээр тусладаг.
Дунд охин Монтана 8 настай. Түүнийг “Их Эр ээ” гэж хэлж болохоор. Эршүүд зантай Монтана машин засаж, загасчилж, гаднах ажлыг амжуулах дуртай. Мөн эрэмгий зан нь эрсдэлтэй бүхнийг турших “өтийг” нь хөдөлгөдөг гэлтэй, хүүхдийн паркийн хамгийн хамгийн экстрийм бүхэнд дурладаг. Continue reading

Даунчикт дэндүү их хайртай

10649596_546984815444028_2344309794955615508_nШинэ долоо хоногийн мэнд 🙂
Өнгөрсөн долоо хоногийн Нью Иоркийн загварын долоо хоногийн нэгэн сенсаци байсан Jamie-гийн тухай ахин нэг нийтлэл оруулья. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган магадгүй сая сая даунтай хүүхдүүд болон даунтай хүүхдүүдийн аав ээжүүдэд ямар их урам зориг, итгэл найдвар бэлэглэснээ мэдэх ч үгүй байгаа бизээ. Миний хувьд ч мөн адил.
Энд нэгэн бүсгүй Жамия Нью Иоркийн загварын тайзнаа хэрхэн алхахыг өөрийн жижигхэн даунтай охинтойгоо очиж үзсэн сэтгэгдэлээ блогтоо оруулжээ. Талархасан сэтгэгдэлээ илэрхийлсэн блогчин бүсгүй 3 хүүтэй бөгөөд түүний бага охин дауны синдромтой гарсан байна. Мэдээж тэд “онцгой содон бэлгийг” хүртэх эрхтэй болсон сонгогдсон гэр бүл болж таарах нь.
Та бүхэн дараах бичлэг рүү орон даунтай бүсгүй Жамия загварын тайзнаа хэрхэн гялалзаж байгааг хараарай. Хамгийн сэтгэлээрээ, хамгийн гал цогтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүүхдээрээ байгаа түүнийг хараад та ч мөн адил баярлана даа. http://5boysand1girlmake6.com/
Би хүртэл энэ бичлэгийг/постыг бичиж суухдаа өөрийн эрхгүй догдлоод байх чинь 🙂
ЖИЧ: Удахгүй өөр олон гоё бичлэг оруулнаа.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Томас Эдисон

12115771_649165321892643_3821150095648958309_nНэг өдөр Томас Эдисон гэртээ ирэхдээ ээждээ багшийнхаа дамжуулсан захидлыг өгчээ. Тэгээд ээждээ “Багш танд энэ захиаг өгөөрэй, заавал ээжийнхээ гарт атгуулаарай гэсэн” гэж хэлж гэнэ.
Ээж нь захиаг задлан уншиж байхдаа өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлэн уйлж эхлэв. Тэгээд ээж нь “Таны хүүхэд гоц авьяастай тул манай сургууль таны хүүхдэд хэтэрхий жижигдэж, мөн хүүхдэд тань хичээл заах сайн багш үгүй тул та хүүхэддээ өөрөө зааж сургаарай” гэж чанга дуугаар хүүдээ уншиж өгөв.
Continue reading

АЗ ЖАРГАТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАХЫН НУУЦ????

12794963_703614663114375_949678025104112268_oАз жаргал, эрүүл урт наслах нь хүн төрлөхтөний мөнхийн сэдвүүдийн нэг. Аз жаргал, эрүүл мэндийг мөнгөөр шийдэж болох уу, эсвэл заяаны төөрөгт даатгах уу?
Харвардын эрдэмтэдийн 75 жилийн судалгааны үр дүн бидэнд санаанд ч оромгүй хариултыг өгч байна. Хүний амьдралын аз жаргалын нууцыг тайлахаар хамгийн урт удаан үргэлжилсэн судалгааны багийн ахлагч профессор Роберт Валдингер шилдэг илтгэл, шинэ санааны нээлттэй цонх болсон ted.com-д 75 жилийн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор, Массачусетын Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, судалгааны төвийн захирал Роберт Валдингерын илтгэлээс та бүхэнд тоймлон хүргэж байна.  Continue reading

Сахиусан тэнгэр

14432990_809809769161530_6651675665117304600_n

Охин минь ганцхан бидний биш бүгдийн онцгой бэлэг, ховорхон хосгүй сахиусан тэнгэр. Тэр минь удаан толгойгоо дааж, хожуу хөлд орон, тээр хойно ярьж эхлэнэ. Энэ хэнд хамаатай юм. Түүний бүгдийг хайрладаг зүрх сэтгэл харин бүгдээс дандаа урьд явна, түүний бяцхан зүрх Данкогийн зүрхнээс ч хавьгүй тод гэрэлтэй.
Гадаа аваад гарах болгонд хүн бүрт харамгүй хайрын инээмсэглэл бэлэглэж чаддаг нь ганцхан миний охин. Охины минь дэргэдүүр зөрөөд өнгөрөх хүн бүрийн тэр өдөр аз жаргалаар бялхадаг, түүнийг би баттай гэрчилнэ 🙂 Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр азтай хүн сахиусан тэнгэрээс минь хосгүй гоёхон, өгөөмөр инээмсэглэлийг бэлэг болгон хүртэж чадсан учраас тэр.
Охин минь дандаа тийм сайхан инээмсэглэлээр таарсан хүн болгондоо аз жаргал бэлэглэж, унж дорой гудайсан яваа нэгнийг хайраар тэтгэж чаддаг нэгэн болж байна. Нэг үгээр тэр минь энэ амьдралд ирсэн зорилгоо чадмаг биелүүлсээр явна. Охинтой минь таарч нүүр тулан инээмсэглэлийг нь харж чадах тэр хүн та хэчнээн азтай вээээээ. Хувьтай хүмүүс ээ, таныг аз жаргал “ниргэг” 🙂
НАДАД, БИДЭНД БАЙГАА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Өөрийгөө ол…

14712790_817922528350254_2114633659654464798_oГАЙХАМШИГ
“… Ийм ч учраас л бид сэтгэлдээ гунигтай, нэг их хоосон орон зайтай яваад байдаг, яагаад гэдгээ ч ойлгохгүй. Тэгээд л тэр хоосон зайгаа дүүргэхийн тулд бусдаас гуйдаг. Мөнгө гуйна, ажил гуйна, мэдлэг гуйна, хайр гуйна. Тэгээд түүнийг нь өгөхгүй юмуу өгч чадахгүй байвал уурлаж хорсоно…Гэтэл тэр бүхэн тань таны л дотор байгаад байгаам шүү дээ…” via Tsogt Ochirt.

Даунчик ба бусад

14670856_820280311447809_6786512907396577851_n“Энэ дэлхий дээрх амьдарч байгаа “тэнэгүүд”, уйдчихсан гунигууд хэтэрхий олдоод байна. Иймд тэр хэтэрхий олон “тэнэгүүд”, уйтгар гунигуудын тоог багасган, баяр хөөрийн тэнцвэрийг хадгалах гэж даунчикуудыг төрүүлэхээр Бурхан зориуд илгээдэг юм шдээ” ГЭНЭЭ 🙂
ҮНЭН ҮНЭН. Айл болгон хөөрхөн даунчиктай болчихвол хүмүүсээс энэрэх хайрлах зүрх сэтгэл хайж дэлхий даяар том хэмжээний асуудал үүсэхгүй уг нь их амар болох юм байгаа юм шдээ ТИЙМЭЭ ХӨӨӨ 🙂Зааа даунчиктай эцэг эхүүд бусдын талаар буруу үг ярьж, хошного малтаж, хүн муулаад байвал биднийг засахаар СЭТГЭЛИЙН ЗАСВАРЧИН болох даунчикаа илгээсэн Бурхан нь гомдоод үхсний дараа сүнсийг минь там руу шидчихэж магад шүү 🙂
KEEP POSITIVE – ХАМАГ ЭЕРЭГ ДЭЭРЭЭ ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ. БУРУУ ҮГЭЭР БАГА ТОГЛОЦГООЁ.
МАНАЙ ГЭР БҮЛ ЧУХАМ ХИЧЭЭДЭГ.

IQ vs EQ,

*** ХҮНИЙ СУУРЬ, УГ НЬ МӨСӨН УУЛЫН ТЭРХҮҮ ЁРООЛ ШИГ… МЭДЭЭЖ УГ СУУРЬ НЬ БУСДЫН НҮДЭНД ИЛ БАЙДАГ ЗҮЙЛ БИШ.***
” …Хүнийг амжилтанд хүргэдэг гол чадвар нь оюуны чадамж буюу IQ гэж судлаачид нэг хэсэг үздэг байлаа. Гэтэл судалгаагаар энэ нь биш болж таарсан. Зовлонтой, хэцүү амьдралтай хүмүүсийн дотор маш өндөр IQ -тай хүмүүс харин ч олон байсан. Амжилтанд хүрэх, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад IQ -тай байхаас гадна EQ /emotional intelligence quontient / буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байх шаардлагатай гэдгийг судалгаа нотолсон. Өөрийгөө удирдаж чаддаг хүмүүс сэтгэл зүйн хувьд амар төвшин, ажил мэргэжлээрээ амжилт гаргаж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх ухааныг илүү эзэмшсэн байдаг. Хүн бол хамгийн үнэт зүйл. Хэний ч танихгүй боловсролтой, зөв хандлагатай, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг энгийн иргэд, эмч, цагдаа, сувилагч, багш энэ улсыг хөгжүүлнэ…”
*** ХҮНИЙ ХЭМЖЭЭНИЙ САВ – Зарим нь халбагатай, зарим нь шанагатай, зарим нь хувинтай … гэх мэт байх ажгуу***
Хүн бүр бухимдал, дургүйцлээ хадгалах тэвчээрийн савтай. Энэ савны хэмжээ хүн бүрийн хувьд том, жижиг харилцан адилгүй. Зарим нь өдөр тутам жижиг сажиг үйл явдал, хүмүүс хоорондын харилцаа, нөхцөлөөс бухимдал, стресс хуримтлуулсаар сав нь дүүрсэн явж байдаг. Ийм хүнд өчүүхэн төдий сэдэл өгөхөд дэлбэрэх аюултай.
Бухимдал, стресс хуримтлуулахгүй бол хэр баргийн зүйлд уурлаад байхааргүй сэтгэлийн орчин бүрдэнэ.
Гэхдээ бэрхшээлтэй нөхцөл байдлаас бухимдал хуримтлуулахгүй гарах нь тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай эсэхээс хамаардаг. ”
Д.Гангабаатар багшийн ярилцлагаас түүвэрлэв.
Жилийн өмнө уншиж байсан. Ахин уншихад хүртэл шүүрдэх сувд ихтэй, өгөөжтэй шар тос тул цомогтоо архивлан хадгалав.
ЭХ СУРВАЛЖ: http://mongolnews.mn/1pj1
14650224_822249131250927_7265638251881254004_n

Сэтхил

http://www.medee.mn/main.php?eid=85985 Далайн Ламын ярианы агуулга маш гоё. Хүн төрлөхтөний хувьд, нэг ёсондоо хөрөнгөтөн үндэстэнүүдийн хувьд материаллаг, техник технологийн, эдийн засгийн хөгжил үүнээс цааш ямар байх вэ? Намар ирсэн Япон сэтгэл судлаачийн ярианаас хэд хэдэн зүйлийг сайтар ойлгосон. Тэр нь “Япон хөгжлийнхөө бараг дээд шатандаа хүрчихсэнийхээ дараа л хүнийг сэтгэлийн “амьтан” гэдгийг орхигдуулжээ гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлж байна.Хүнийг сэтгэл талаас нь таних ёстой байснаа одоо л ухаарч байна. Материаллаг хөгжлийн араас хэтэрхий шунаад хөөцөлдөөд хэрэггүй. Магадгүй Монголын өнөөгийн байгаа байдал та бүхэнд илүү их давуу талыг авчирна гэж хувьдаа бодож байна” гэж хэлсэн. Япон сэтгэл судлаачийн яриа, Далай ламын яриа хоёрын агуулга нэг ажээ. Бидний амьдарч байгаа цаг үе бол бусдыг ойлгох, хайрлах хүндлэх, энэрэх нигүүсэх хөгжлийг эрэлхийлэх үе юм. Энэ агуулгыг олж харсан нь манай хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байх нэг үндэс билээ.
Аливаа зүйлийн учир жанцанг ойлгох л хамгийн хэцүү байдаг. Бусдыг хайрлах, хүндлэх, ойлгохын тулд шүүн таслахгүйгээр тэвчээртэй сонсох ёстой гэдгийг ойлгосон нь их том дэвшил юм.
Үүнд та ямар хувь нэмэр оруулж чадах вэ? гэж бодох л асуудал. Хүнд мөнгөөр биш “сэтгэл”-ээр хөрөнгө оруулалт хийгээрэй, Хүнийг сонсож, ойлгож, хайрлаж, өөрийг нь үнэлж хүндэлж байгаагаа үг, үйлдэлээрээ мэдрүүлж нотолж байгаарай.