ТЭДНИЙГ АЗТАЙ ХИЙГЭЭД АУГАА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ.

11036371_559678410841335_1332723215068326571_nЗалуу хоc 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь гурвуулаа дауны хам шинжийн нийтлэг хэлбэрийн трисоми 21-тэй төрсөн байна. Нэг үгээр генетикийн азын сугалаанд гурвын гурван удаа хожсон гэсэн үг л дээ.

Томсоны гэр бүлтэй танилцаарай
Том охин Калли 11 настай. Цахилгаан хэрэгсэлд дуртай, эмч, эмнэлэг, тариа гэх мэт бүх зүйлээс айхгүй харин ч бүр дуртай. Калли бусдад тусархуу, бүр дэндүү сайхан сэтгэлтэй гэж болохоор. Хувцасгүй нэгэнд хувцасаа тайлаад өгнө, хоолгүй нэгэнд өөрийнхөө тавагтай хоолыг өгнө, хэнд ямар тусламж хэрэгтэй байна тэр бүрт огтхон ч эргэлзэхгүйгээр тусладаг.
Дунд охин Монтана 8 настай. Түүнийг “Их Эр ээ” гэж хэлж болохоор. Эршүүд зантай Монтана машин засаж, загасчилж, гаднах ажлыг амжуулах дуртай. Мөн эрэмгий зан нь эрсдэлтэй бүхнийг турших “өтийг” нь хөдөлгөдөг гэлтэй, хүүхдийн паркийн хамгийн хамгийн экстрийм бүхэнд дурладаг. Continue reading

Даунчикт дэндүү их хайртай

10649596_546984815444028_2344309794955615508_nШинэ долоо хоногийн мэнд 🙂
Өнгөрсөн долоо хоногийн Нью Иоркийн загварын долоо хоногийн нэгэн сенсаци байсан Jamie-гийн тухай ахин нэг нийтлэл оруулья. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган магадгүй сая сая даунтай хүүхдүүд болон даунтай хүүхдүүдийн аав ээжүүдэд ямар их урам зориг, итгэл найдвар бэлэглэснээ мэдэх ч үгүй байгаа бизээ. Миний хувьд ч мөн адил.
Энд нэгэн бүсгүй Жамия Нью Иоркийн загварын тайзнаа хэрхэн алхахыг өөрийн жижигхэн даунтай охинтойгоо очиж үзсэн сэтгэгдэлээ блогтоо оруулжээ. Талархасан сэтгэгдэлээ илэрхийлсэн блогчин бүсгүй 3 хүүтэй бөгөөд түүний бага охин дауны синдромтой гарсан байна. Мэдээж тэд “онцгой содон бэлгийг” хүртэх эрхтэй болсон сонгогдсон гэр бүл болж таарах нь.
Та бүхэн дараах бичлэг рүү орон даунтай бүсгүй Жамия загварын тайзнаа хэрхэн гялалзаж байгааг хараарай. Хамгийн сэтгэлээрээ, хамгийн гал цогтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүүхдээрээ байгаа түүнийг хараад та ч мөн адил баярлана даа. http://5boysand1girlmake6.com/
Би хүртэл энэ бичлэгийг/постыг бичиж суухдаа өөрийн эрхгүй догдлоод байх чинь 🙂
ЖИЧ: Удахгүй өөр олон гоё бичлэг оруулнаа.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

“Би өөрийнхөө дуртай хувцасаа өмсөж, өөрийнхөө сонгосон хөгжмөө сонсон өөрийнхөө дур зоргоороо л баймаар байна шдээ. Намайг яг жоохон хүүхэд шиг эсвэл хэн нэгэн Ноён.Нам Гүм шиг харах юм” гэнээ.
Та хүүхдээ яг энэ ээж шиг боддог аав ээж биш биздээ.
ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ. #даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

Хөөрхөн хоёр байгааз дээ. Салж хагцашгүй найзууд гэнэ дээ. “Down syndrome only strengthens their bond.” гэсэн байна. НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ. Бидний хэний ч өгөх сэтгэл болон хайрлах чадвар тэднийг яагаад ч гүйцэхгүй л дээ угаасаа.

Даун чинь гайхалтай байхгүй юууу ;-)

Ээж нь: Миний охин дауны хам шинжтэй билүү? Охин Софияа: Тиймээ би дауны хам шинжтэй.
Ээж нь: Дауны хам шинж гэж юу юм? Охин Софияа: Энэ нь миний цусанд байдаг.
Ээж нь: Даун чиний цусанд байдаг юм уу? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав!
Ээж нь: Тэгэхээр чиний цусыг онцгой болгодог хэрэг үү/Чамайг онцгой болгодог хэрэг үү? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав
Ээж нь: Даун аймшигтай зүйл үү? Охин Софияа: Үгүй ээ, яаалаа гэж аймшигтай байх юм вээээ, энэ чинь гайхалтай байхгүй юу.
Ээж нь: Тэгвэл дауны хам шинжэд ямар ч аймшигтай зүйл байхгүй хэрэг үү! Охин Софияа: Үгүй ээ, огтхон ч аймшигтай юм байхгүй шүү дээ! 🙂
ХӨӨРХӨН БАЙГАА БИЗ 🙂 ТЭГВЭЛ ОЛОН ХҮНД ХҮРГЭВЭЛ ЯАЖ БАЙНА 🙂

Тусгай олимп

ТУСГАЙ ОЛИМПИЙН ТАЛААР АХИН ШЭЙРЛЭЕ:
1950-иад оны сүүл 60-иад оны эхээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүд тоглоомын талбайд чөлөөтэй хөгжилдөн тоглож чадахгүй гадуурхагдаж байгааг харсан нэгэн эмэгтэйн эмзэглэл Тусгай Олимпийн эхлэл байжээ. Eunice Kennedy Shriver гэх гайхалтай эмэгтэй байшингийнхаа арын жижигхэн цэцэрлэгийг оюуны бэрхшээлтэй залууст зориулсан зуны зуслан болгосон тэр өдөр Тусгай Олимпийн анхны бамбар ассан гэхэд болохоор ажээ. Тэр цаг үеэс хойш 50 гаруй жил өнгөрөхөд
Тусгай Олимпийн тугийн дор дэлхийн өнцөг булан бүрт 4.5 сая тамирчид спортоор хичээллэн, нэг жилд дэлхийн улс орнуудад 94,000 гаруй Тусгай Олимпийн арга хэмжээ, тэмцээн зохиогддог болсон бөгөөд Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүсийн талаарх буруу ойлголт, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн асар том цар хүрээтэй, нөлөө бүхий дэлхийн дахины хөдөлгөөн болж чаджээ. Монгол улс Тусгай Олимпийн бамбарын галыг эх орондоо авчирсан нь түүхэн үйл хэрэг болж дээ гэж уг баримтат киног үзээд бодож суулаа.
http://www.specialolympics.org

Хөөрхөн хосын амьдралд аз жаргал хүснээ

586d73d21500009206e9e820

Өнгөт орчлонд нэгэн хос өрх тусгаарлан хослон жаргах жам ёсыг сонгожээ 🙂
Их сайхан хурим болсон байна шүү. Манай зулзага хэзээ ингэж хуримаа хийхийн болоо. хол байна даа хол байна. Охиноо айлын эзэгтэй болж аяга таваг эргүүлж, түмпэн сав тачигнуулна гэхээр харамлаад байхын. Хөлд нь сарнай зулж, өглөө бүр үнсэлтээрээ сэрээж оронд нь хоол зөөх хархүүд л охиноо өгнө дөө.

http://www.huffingtonpost.com/entry/magical-unicorn-wedding_us_586d5d97e4b06d0d7dfe91ce

Балетчин даунчик

Шинэ жил, зул сараар тоглох Цөмөөхэй бүжгэн жүжгийг та бүхэн хүлээдэг үү 🙂
Жэйк гэх бяцхан даунчик маань энэ жил Цөмөөхэй бүжгэн жүжигт мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэж нэгэн дүрийг бүтээхээр болжээ. Энэ жил 7 настай Жэйк хүү Синсинатийн баллерина нартай хамтран бүжиглэх анхны даунчик болж байна. Анхны мэргэжлийн балетчин гэх юм байна шүү 🙂
Синсинатийн балетын сургуулийн саажилттай болон даунтай хүүхдүүдэд зориулсан бүжгийн ангид Жэйк хүү сүүлийн 4н жил суралцаж байгаа юм байна. Энэ жил тоглох Цөмөөхэй бүжгэн жүжигт Жэйк хүү маань үдэшлэгт уригдсан хөвгүүний дүрийг бүтээх ажээ. Хөөрхөн даунчик маань энэ сарын 9-18-ны хооронд дөрвөн ч тоглолттой байсан гэнэ шүү.
ГАЙХАЛТАЙ ЮМАА. Ийм мэдээ уншингуут бяцхан охиноо Цөмөөхэйд дэгдэн гүйх хөөрхөн бүжигчин болгоно доо гээд бодчихлоо. Эртнээс Алтанхуяг гавьяаттай холбогдох уу яах уу 🙂 айн арай эрт үү 🙂 Уг нь мань хоёр чинь бага ангидаа хамтдаа бүжгэнд явдаг байсан Дугараа гавьяатын шавь нар шүү дээ 🙂
ТА БҮХЭН ЦААШИД https://www.facebook.com/DownSyndromeOnTheMighty/ фэйжээр орж даунчикуудын амжилттай танилцан урам авч байгаарай.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Нарийн боовны бизнес эрхлэгч даунчик

Коллете олон жил ажил хайсан ч түүнийг ажилд авах байгууллага олдоогүй. Ажил олгогчид “танд тохирсон ажлын байр манайд алгаа” гэдэг нийтлэг хариулт өгдөг байлаа. Учир нь тэр даунтай.
Иймд Коллете нарийн боовны өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийджээ 🙂
BBC -ын сурвалжлагч: Таны бизнесны амжилт хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд урам өгөн, амжилтын загвар болно.
Коллете: Тиймээ, тэгэлгүй яахав.
BBC -ын сурвалжлагч: Тэд бүгд Коллете чадсан шүү дээ…гэж хэлэх нь…
Коллете: Тэд ч мөн адил чадна гэсэн үг.
Коллетийн үйлдвэрлэдэг шоколадтай нарийн боов худалдан авагчдын дуртай бүтээгдэхүүн болж чаджээ. Тэрбээр уг бүтээгдэхүүнээ Востоны томоохон дэлгүүрүүдээр түгээн борлуулж байна. Коллетийн нарийн боовны бизнесийн талаарх нэвтрүүлэг ТВ-гээр гарсны дараа түүнд тэр даруй 4000 захиалга ирсэн байна 🙂
Коллетийн ээж: Түүнийг үгүйсгэсэн, бассан бусдын хандлага охинд минь “Та нарт үзүүлээд өгнөө” гэх зориг өгсөн гэж боддог.
Цаашид Коллете бизнесээ өргөжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай болгохыг зорьж байна.


ӨГЛӨӨНИЙ МЭЭЭЭНД 🙂

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг