АЛДАРТ ГЕНЕРАЛЫГ ГАЙХАМШИГТАЙ ААВ БОЛГОСОН НАРНЫ ОХИН АННА.

17425904_916855025123670_5515177986717762114_n

Генерал Шарль де Голийг Францыг Чөлөөлөх Армийн удирдагч гэж түүхийн хуудсанд тэмдэглэн үлдээсэн байдаг хэдий ч түүнийг гайхамшигтай сайн аав, хүнлэг энэрэнгүй үзэлтэн байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Генерал Шарль де Голийн бага охин Анна 1928 оны 1-р сарын 1-нд төрсөн бөгөөд тэрбээр дауны хам шинжтэй байжээ.
Тухайн үед эцэг эх нь архичин, бэлгийн замын өвчтэй эсвэл ямар нэгэн удамшилын өвчнөөс болж даунтай хүүхэд төрдөг гэж нийтээрээ үздэг байсан учраас даунтай хүүхэд болон даунтай хүүхэдтэй гэр бүлийг нийгэм даяараа хавчин гадуурхадаг, үзэн яддаг байв. Генерал Шарль нийгмийн тэр хандлага, үзэл бодолд итгэдэггүй, эсрэгүүцдэг байсан хэдий ч охиноо бусдын халдлага, хэл амнаас хамгаалахын тулд тэр бүр олны дунд авч явахаас зайлсхийж, Анна охин ч гэртээ сурч хүмүүжиж өссөн байна. Дауны хам шинжтэй хүмүүсийн хувьд хамгийн хэцүү зовлон нь бусдын сөрөг хандлага, нүд үзүүрлэлт, доромжлол, тэр байтугай аминд нь хүрдэг халдлагууд байлаа.

Continue reading

Хэн юу хэлэв

Нөлөөллийн үзэсгэлэнд хоёрдахь жилдээ оролцож байгаа манай сайхан гэр бүлүүдийн нэг. Үлгэр жишээ аав, үлгэр жишээ үзэсгэлэнт ээжтэй. Гайхалтай сайхан гэр бүл, уран бүтээлч хос. Хэрэв Бурхан гэж байдаг бол яалт ч үгүй Бурхан өөрийн хамгийн хайртай сахиусан тэнгэрээ сайхан хосын гэр бүлд илгээсэн нь дамжиггүй ээ.

Capture

Өнгө өнгийн оймс давалгаа

Хайртай, дотны хүмүүстээ цаг гарган амралтын өдрөө аятай, тухтай, халуун дотно өнгөрүүлээрэй. #ӨнгөӨнгийнОймс #wdsd27 #Имарт#Emart #хайртатам #онцгойбэлэг #march21
Дашрамд та бүхэн бидний хайртай онцгой бэлгийг илтгэсэн өөр өөр оймсыг өнгө өнгөөр өмсөн зургаа авахуулаад #ӨнгөӨнгийнОймс #wdsd27 #Имарт #Emart хаштагуудыг ашиглан ХҮМҮҮСТ ХАНДСАН УРМЫН, ХАЛУУН ДУЛААН ҮГС БИЧЭЭД, ӨНГӨ ӨНГИЙН ОЙМСТОЙ зурган пост оруулж 3-р сарын 21-ны өдрийг хүртэл дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх аянд нэгдээрэй.
Биднийг ойлгож хайрлаж буй та бүхэнд маш их баярлалаа.

АЛДАХААС БҮҮ АЙ, ХИЙХГҮЙ ХОЦРОХООС Л АЙ… Өнгө өнгийн оймс өдөрлөгийн хүрээнд.

Шинийг сэдэж сэтгэж, бэлэн бус зүйлсийг бий болгож, суурь тавих гэж, хийгээгүйг хийх гэж хичээж, эхлүүлээгүйг эхлүүлж шан татаж алдаа оноогоо мэдэрч түүн дээрээ туршлагажиж, таньж мэдэхгүй олон хүнийг хэдхээн цагийн дотор нэг баг болгон зангидан зохион байгуулж, бусдын арга эвийг олж, ард урд нь гүйж асар их нерв зарсаны дүнд мартагдашгүй туршлага, мэдлэг хуримтлагддаг. Эхлэлийг цэг хатгаж, шан татах сайхаан байлгүй яахав.

СИОН хамтлагийхандаа, хүрэлцэн ирээд ядарсан ч клипнийхээ зураг авалтанд оролцож чадсан онцгой бэлгүүддээ баярлалаа. Зурагчиддаа, Даулзэт студийн хамт олонд маш их баярлалаа 🙂
Өнөөдрийн И-Мартад болсон нөлөөллийн арга хэмжээний үр дүнд тус дэлгүүрээр үйлчлүүлсэн мянга мянган хүмүүст ДАУН гэдэг үгийг САЙН САЙХНЫ ТӨЛӨӨЛЛӨӨР ойлгуулан сэдэлжүүлж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Хийхгүй бол туршлагажихгүй, мэдлэг суухгүй-жил жилийн дараанаас олон олон хүнийг татан оролцуулах нөлөөллийн ажил улам баяжиж туршлагажиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
И-Мартын зохион байгуулагч нарт нийгмийн хариулцлагаа хэрэгжүүлсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад бас их туршлага боллоо гэж дамжуулж байна лээ.
Өнөөдөр:
1. СИОН хамтлаг дуулж, клипийн зураг авалт хийв.
2. Цаг тутамд 3 удаа дауны хам шинжийн талаар эерэг гэрэл гэгээтэй сайхан мэдээллийг узелээр уншиж танилцуулав.
3. 3-р сарын 21-ны өдрийг дуустал барааны үнийн дэргэд Дауны дэлхийн өдөрт зориулсан Өнгө өнгийн оймс мессеж өлгөөтэй байж, дауныг ойлгож мэдэхэд сэдэлжүүлнэ.
Ооогт мэдэхгүй олон хүнд анхны мэдээлэл нь эерэг зөвөөр, сайхнаар хүрч байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Өнөөдрийн ажлын үр дүнд И мартаар явсан мэдээллийг сонссон хүн, дараа нь хэзээ нэгэн өдөр даунтай хүүхэдтэй болсон хэн нэгнийг сайхан үгээр тосож авах хэмжээний, даун гэдэг үгнээс айж имээхгүй болсон гэдэгт мөн илтгэлтэй байна.

“Өнгө өнгийн оймс” олон нийтийн ажил – Lots of Socks worldwide

Хорьт фото клуб, дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хамтарч 2016 онд эхлүүлсэн нөлөөллийн ажлын хүрээнд хийгддэг нэг гол ажил бол “Өнгө өнгийн оймс” флашмоб, олон нийтийг хамарсан ажил. 2016 онд уг олон нийтийн өдөрлөгийг ХүннүМоллд амжилттай зохион байгуулж байсан бол энэ жил Сион хамтлаг оролцон И-Март болон Дауны Холбоо хамтран 3-р сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Уг өдөрлөгт уламжлал ёсоор ХААИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд өргөн бүрэлдэхүүнтэй сайн дураар оролцон лайв хийж өдөрлөгийн арга хэмжээг шууд дамжуулан оролцсон юм. Харин ДуалЗэт студи “Өнгө өнгийн оймс” өдөрлөгийг клипжүүлэн түгээдэг билээ.

Capture

Дэлхийн сайтад мэдээ гарлаа

2016 он өнгөрсөн жилийн нөлөөллийн үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл Дэлхийн Дауны Холбооны сайтад нийтлэгдсэн. Энэ жил ч мөн адил бид мэдээллээ нийтлүүлж Монгол улсаас өнгө нэмж байгаагаа мэдүүллээ.

https://worlddownsyndromeday.org/mongolia

№.1: Хүн бүгдийг мэдэхгүй иймд асуу…, тэгвэл ойлгож чадна.

Message 1

Хүний сонголтыг асуудаг, сонсоод хүндэтгэдэг байгаасай гэж хүсдэг.
Охиныг минь ураг байхад даунтай гэж хэлсэн. Тэр минь жам ёсоороо л энэ орчлонд баяр хөөр нэмж мэндэлсэн.
Охин минь төрөөд удалгүй сэхээнд орсон. Охиныг минь мэнд төрсөнд баярласан бидний гэр бүлийн баяр баясгаланг хуваалцах хүн гараагүйд бид ГОМДООГҮЙ. “Амьсгалын аппараттай байгаа дээр нь нэг мөр унтуулчихсан дээр юм бишүү” гэх бусдын үгэнд ЭМЗЭГЛЭЭГҮЙ, ШАНЛААГҮЙ, ГУТРААГҮЙ, цочирдоогүй, өөрөө үхэхээс бусдыг үзсэн, үзэхийн хязгаарт ханасан надаа хүн мэндэлж байхад гутрах шалтгаан нэгээхэн ч байгаагүй.
ГЭХДЭЭ ОДОО БОДОХОД, өөрөөс нь асуухгүйгээр, сонсохгүйгээр элдэвлэх ятаглаг, тулгалт, үл тоох хандлага, гомдоох үгс даунтай хүүхдээ тэврээд удаагүй байгаа шинэхэн гэр бүл, аав ээжүүдэд битгий тохиолдоосой, аав ээжийн сонголтыг сонсож, сонголтонд нь тэвчээртэй уужим хандаасай, хүндлээсэй гэж хүсдэг.
https://www.facebook.com/extraordinarygift/

https://worlddownsyndromeday.org/wdsd-celebrations-and-events-mongolia