АЛДАРТ ГЕНЕРАЛЫГ ГАЙХАМШИГТАЙ ААВ БОЛГОСОН НАРНЫ ОХИН АННА.

17425904_916855025123670_5515177986717762114_n

Генерал Шарль де Голийг Францыг Чөлөөлөх Армийн удирдагч гэж түүхийн хуудсанд тэмдэглэн үлдээсэн байдаг хэдий ч түүнийг гайхамшигтай сайн аав, хүнлэг энэрэнгүй үзэлтэн байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Генерал Шарль де Голийн бага охин Анна 1928 оны 1-р сарын 1-нд төрсөн бөгөөд тэрбээр дауны хам шинжтэй байжээ.
Тухайн үед эцэг эх нь архичин, бэлгийн замын өвчтэй эсвэл ямар нэгэн удамшилын өвчнөөс болж даунтай хүүхэд төрдөг гэж нийтээрээ үздэг байсан учраас даунтай хүүхэд болон даунтай хүүхэдтэй гэр бүлийг нийгэм даяараа хавчин гадуурхадаг, үзэн яддаг байв. Генерал Шарль нийгмийн тэр хандлага, үзэл бодолд итгэдэггүй, эсрэгүүцдэг байсан хэдий ч охиноо бусдын халдлага, хэл амнаас хамгаалахын тулд тэр бүр олны дунд авч явахаас зайлсхийж, Анна охин ч гэртээ сурч хүмүүжиж өссөн байна. Дауны хам шинжтэй хүмүүсийн хувьд хамгийн хэцүү зовлон нь бусдын сөрөг хандлага, нүд үзүүрлэлт, доромжлол, тэр байтугай аминд нь хүрдэг халдлагууд байлаа.

Continue reading

ТЭДНИЙГ АЗТАЙ ХИЙГЭЭД АУГАА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ.

11036371_559678410841335_1332723215068326571_nЗалуу хоc 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь гурвуулаа дауны хам шинжийн нийтлэг хэлбэрийн трисоми 21-тэй төрсөн байна. Нэг үгээр генетикийн азын сугалаанд гурвын гурван удаа хожсон гэсэн үг л дээ.

Томсоны гэр бүлтэй танилцаарай
Том охин Калли 11 настай. Цахилгаан хэрэгсэлд дуртай, эмч, эмнэлэг, тариа гэх мэт бүх зүйлээс айхгүй харин ч бүр дуртай. Калли бусдад тусархуу, бүр дэндүү сайхан сэтгэлтэй гэж болохоор. Хувцасгүй нэгэнд хувцасаа тайлаад өгнө, хоолгүй нэгэнд өөрийнхөө тавагтай хоолыг өгнө, хэнд ямар тусламж хэрэгтэй байна тэр бүрт огтхон ч эргэлзэхгүйгээр тусладаг.
Дунд охин Монтана 8 настай. Түүнийг “Их Эр ээ” гэж хэлж болохоор. Эршүүд зантай Монтана машин засаж, загасчилж, гаднах ажлыг амжуулах дуртай. Мөн эрэмгий зан нь эрсдэлтэй бүхнийг турших “өтийг” нь хөдөлгөдөг гэлтэй, хүүхдийн паркийн хамгийн хамгийн экстрийм бүхэнд дурладаг. Continue reading

Томас Эдисон

12115771_649165321892643_3821150095648958309_nНэг өдөр Томас Эдисон гэртээ ирэхдээ ээждээ багшийнхаа дамжуулсан захидлыг өгчээ. Тэгээд ээждээ “Багш танд энэ захиаг өгөөрэй, заавал ээжийнхээ гарт атгуулаарай гэсэн” гэж хэлж гэнэ.
Ээж нь захиаг задлан уншиж байхдаа өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлэн уйлж эхлэв. Тэгээд ээж нь “Таны хүүхэд гоц авьяастай тул манай сургууль таны хүүхдэд хэтэрхий жижигдэж, мөн хүүхдэд тань хичээл заах сайн багш үгүй тул та хүүхэддээ өөрөө зааж сургаарай” гэж чанга дуугаар хүүдээ уншиж өгөв.
Continue reading

АЗ ЖАРГАТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАХЫН НУУЦ????

12794963_703614663114375_949678025104112268_oАз жаргал, эрүүл урт наслах нь хүн төрлөхтөний мөнхийн сэдвүүдийн нэг. Аз жаргал, эрүүл мэндийг мөнгөөр шийдэж болох уу, эсвэл заяаны төөрөгт даатгах уу?
Харвардын эрдэмтэдийн 75 жилийн судалгааны үр дүн бидэнд санаанд ч оромгүй хариултыг өгч байна. Хүний амьдралын аз жаргалын нууцыг тайлахаар хамгийн урт удаан үргэлжилсэн судалгааны багийн ахлагч профессор Роберт Валдингер шилдэг илтгэл, шинэ санааны нээлттэй цонх болсон ted.com-д 75 жилийн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор, Массачусетын Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, судалгааны төвийн захирал Роберт Валдингерын илтгэлээс та бүхэнд тоймлон хүргэж байна.  Continue reading

Хэрэв даунчик үгүй бол???

http://www.futureofdowns.com/campaign/ Их Бритианд энэ намраас эхлэн “Даунчикууд хорвоод мэндэлснээр…”, “Даунчикууд хорвоод мэндлээгүй бол …” гэх аян өрнөж хүчээ аваад байгаа. Барууны орнуудад дауны хам шинжийг ураг байхад нь эрт илрүүлвэл аборт хийхийг зөвлөдөг /зөвлөдөг гэхээсээ илүүтэй шахаж авахуулахаас өөрцгүй гарцаагүй байдалд оруулдаг гэж эцэг эхчүүд гомдол гаргадаг юм байна лээ/ бөгөөд эцэг эх нь зөвшөөрч бараг 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн статистик байдаг. Тэгвэл яг үнэндээ хүнийг ураг байхаас нь ялгаварлан гадуурхаж, сонголт хийж буй энэхүү бусармаг үйлдэлийг олон жилийн өмнөөс даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцэн тэмцсээр энэ намар бүүр хүчээ аваад байгаа гэж хэлж болно.
BBC ТВ-гээр энэ тухай цуврал баримтат кинонууд удаа дараа гарсаар байгаа бөгөөд Их Бритиан одоогоор даунтай ургийг аборт хийхгүй байх талаар засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа сурагтай. http://www.futureofdowns.com/campaign/
Continue reading

Сайн нь муугаас олон доо

Адитя Тивари 28 настай. Программ хангамжийн инженер уг залуу Энэтхэгт “хүний” хүүхэд үрчилэн авсан хамгийн залуу аав юм байна. Түүний үрчилэн авсан Авниш хүү дауны хам шинжтэй, зүрхний цоорхойтой тул төрүүлсэн /биологийн эцэг эх/ эцэг эх нь голон хаясан байж.

13076989_493309424192487_194088949863942279_n
Инженер залуу хүүхдийн асрах газраар очихдоо хөөрхөн хүүд хайртай болж асрах газраар байн байн очин эргэх болжээ. Асрах газраар очих бүрт л хүүхэд өргөн авч буй хүмүүс таарах ч Авниш хүү даунтай учир хүмүүс тоохгүй байгааг анзаарч. Харин инженер залуу хүүг үрчилэн авахаар хүсэлт гаргахад хүүхэд үрчилэх газар түүнийг ганц бие залуу тул хүүг өгөхөөс удаан хугацаанд татгалзжээ. Тивари уйгагүй тэмцсний эцэст ийм хайр татам хүүтэй болж чаджээ.

АЗ ЖАРГАТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАХЫН НУУЦ????

3

Аз жаргал, эрүүл урт наслах нь хүн төрлөхтөний мөнхийн сэдвүүдийн нэг юм. Аз жаргал, эрүүл мэндийг мөнгөөр шийдэж болох уу, эсвэл заяаны төөрөгт даатгах уу?
Харвардын эрдэмтэдийн 75 жилийн судалгааны үр дүн бидэнд санаанд ч оромгүй хариултыг өгч байна. Хүний амьдралын аз жаргалын нууцыг тайлахаар хамгийн урт удаан үргэлжилсэн судалгааны багийн ахлагч профессор Роберт Валдингер шилдэг илтгэл, шинэ санааны нээлттэй цонх болсон ted.com-д 75 жилийн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор, Массачусетын Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, судалгааны төвийн захирал Роберт Валдингерын илтгэлээс та бүхэнд тоймлон хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө эхэлсэн судалгаанд бага насны 700 гаруй хүүхэд сонгон авсан бөгөөд тэдний амьдралыг 75 жилийн турш тасралтгүй судалсаны дүнд цугларсан мянган мянган хуудас материал, баримтуудаас дараах дүгнэлт гарсан байна. Continue reading