Дауны хам шинжтэй хүүхдүүд бидний онцгой бэлэг

Манай телевизийн долоо хоног бүрийн лхагва баасан гарагт өдрийн 14 цагт үзэгч танд хүрдэг “Тодорхой цэг” нэвтрүүлгээр дауны хам шинжийн талаарх зөв ойлголтыг нийгэмд таниулж, даунтай хүүхдийн эцэг эхчүүд анх удаа нэгдэж төсөл эхлүүлсэн талаар хүргэж эхэлсэн. Энэ удаад нэвтрүүлгийн сурвалжлах хэсэг Энх-Эрдэнэ хүүгийн гэр бүлд зочилсон байна.

Үзэгч таны харж байгаа энэ бяцхан хүүг  ЭнхЭрдэнэ гэдэг. Хүү ой таван сартай ч хараахан хөлд ороогүй бие даан явж эхлээгүй байгаа, гэхдээ хоёр хөл дээрээ маш сайн зогсож чаддаг болсонд аав ээж нь  маш их баяртай байгаагаа хэлсэн. Зүрхний хагалгаанд өнгөрсөн оны 10-р сард орж, түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн ч биеийн байдалд хүндрэл гараагүй эрүүл мэнд сайн байгааг хүүгийн ээж онцолсон юм.
Эм эн си телевизийн тодорхой цэг нэвтрүүлгээр 20 эцэг эх зориг гаргаж, хаалттай хөшигний цаана байсан зүйлийг ил гарган, дауны хам шинжийн талаар иргэдэд зөв ойлголтыг таниулах үүднээс ийнхүү нэгдэж 20+1 онцгой бэлэг төслийг хэрэгжүүлж байгааг дэмжин ажиллаж  байгаа. Нэвтрүүлэг үзэгчдэд хүрсний дараачаас эхлэн  орон нутгаас иргэд утсаар холбогдож уг төсөлд нэгдэх саналаа зохион байгуулагч эцэг эхчүүдэд ирүүлсэн байна.
Дауны хам шинжтэй хүүхдийг төрөхөөс нь авахуулаад л буруу хандлага ойлголт нь эмч нараас  эхэлдэг учраас цаашид эмнэлгийн ажилтнуудаасаа эхлүүлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлж байсан. Хаалттай хөшигний цаана байсан зүйлийг олон нийтэд ил болгох зөв таниулах 20+1 онцгой бэлэг дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар цуврал дугаарыг ирэх баасан гарагт тодорхой цэг нэвтрүүлгээр 14 цагт үзэгч танд хүрэх юм.

Эх сурвалж: http://www.mnctv.mn/mncnews/49

Бүртгэл нээгдлээ.

😀💃🕺🎢🎡🏟🏯🎭🎬🎥📽🎞📸📷

applicationНөлөөллийн ажил-үзэсгэлэнд оролцох хүүхэд, гэр бүлийн бүртгэл хийж байна.
Та бүхэн дараах холбоосоор орон Даваа гарагийн оройн 12 цаг хүртэл бүртгүүлэн нөлөөллийн ажилд гар бие оролцох боломж нээгдэнэ.
Тоо: Бүртгүүлсэн эхний 20 оролцогч.
Бүртгэл хаагдах хугацаа: Даваа гараг оройн 12 цаг-2017 оны 3-р сарын 6.
АМЖИЛТ ХҮСЬЕ. 3-р сарыг хөгжилтэй, зугаатай, дурсамжтай өнгөрүүлж мартагдашгүй агшинуудаа зургийн хальсанд мөнхлөөрэй. Цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэх боловч цаг хугацааг гэрэл зураг л эргүүлэн сануулж мөнхөд хадгалдаг юм шүү.
Бүртгэлийн холбоос: https://form.jotform.me/70620468298463 

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

2017/March /21-#Дэлхийн #Дауны #өдөрт зориулсан нөлөөллийн ажил

Хугацаа туллаа, ЯРИХ БИШ ҮЙЛДЭЛ ХИЙЛЭЭ-JUST DO IT гэдэг биздээ.

***********************************************************************ЗОРИЛГО: #Дауны #хам #шинжийг зөвөөр таниулах 3-р сарын 21-ны Дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан дауны хам шинжтэй хүүхэд болон хүмүүсийг таниулах, дуу хоолойг нь нийгэмд эергээр хүргэх, тэдний давуу тал, онцлогийг түлхүү ойлгуулан хүргэх зорилготой Нийгэмд хандсан нөлөөллийн ажлыг 3-р сарын 6-наас 4-р сарын 1-нийг хүртэл зохион байгуулах.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 20т фото клуб
ХАМТРАН АЖИЛЛАГЧ: #Дауны_хам_шинжтэй хүүхдүүдийн эцэг эх
НӨЛӨӨЛЛИЙН ХҮРЭЭ: Нийгэмд чиглэсэн.
ХАМРАХ ХҮРЭЭ: Нас бүрийн төлөөллийг хамарсан 20 хүүхэд болон тэдний гэр бүл.
ЗУРАГ АВАЛТ: Зохиомжтойгоор зассан тайз чимэглэл дээр тавилт бүхий зураг авалт хийнэ. Зураг авалтын тавилт, тайз засалт зурагчны бүтээлч санаа, төсөөлөн бодох ур чадвараас хамаарна.
ХУГАЦАА: 3-р сарын 6-наас 4-р сарын 1
Энэ жилийн нөлөөллийн ажлын зорилго, хөтөлбөрөө гаргалаа. Өмнөх 2016 оны нөлөөллийн ажлын гол зорилго нь Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрхийн асуудал болоод эмчийн ёс зүйн талаар түлхүү хөндөж мессеж өгч байсан бол энэ удаад #Дауны_хам_шинжтэй хүмүүсийн онцлог, болоод давуу тал дээр илүү төвлөрч тэднийг БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН АВААСАЙ гэсэн мессежийг түлхүү өгөхөөр бодож хийлээ.
Сошиалыг ашиглан мессежээ давамгай хүргэн олон нийтийн анхаарлыг хандуулсны эцэст БАЯР ХӨӨР, АЗ ЖАРГАЛААР дүүрэн бялхам ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭР тамгалан нөлөөллийн ажлын хаалтаа хийхээр боллоо.
ХӨТӨЛБӨР: ТА БҮХЭН нөлөөллийн ажлын урьдчилсан хөтөлбөртэй танилцаарай. Хариуцах эзэн хэсэгт асуултын тэмдэгээр хоосон үлдээсний учрыг тайлбарлая. Уг ажлыг хариуцан авч ажиллах эцэг эхчүүдийг гараа өргөн ажлын хэсэгт орж ажиллана уу гэж урьж байна. Нээлттэй орхисон ажлыг хариуцан авч ажиллах саналыг 1дэхь өдөр хүртэл хүлээн авна.
ЗУРАГ АВАЛТАНД ОРОЛЦОХ: Зураг авалтанд орох хүүхэд болон гэр бүлүүдийг онлайн анкетаар бүртгэх бөгөөд түрүүлж бүртгүүлсэн эхний 20 оролцогч гэр бүлтэйгээ хамтран ажиллана. Анкетыг өнөө орой оруулна.
ЯРИЛЦЛАГА, НЭВТРҮҮЛЭГТ ОРОХ ЭЦЭГ ЭХЧҮҮД: Хэвлэл мэдээлэл, сошиал сурталчилгааны ажлын хэсэгт орж ажиллах эцэг эхчүүд санлаа өгнө үү. Тэдгээр эцэг эхчүүд ТВ болон бүх хэрэгсэлүүдэд ярилцлаганд орон, боловсруулан гаргасан агуулга, мессежийн дагуу ярилцлага өгч, нийтэд дауны талаар мэдээлэл хүргэх болно.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА: Хөтөлбөрийн хугацааг оруулаагүй байгааг та бүхэн харж байна. Учир нь 1 дэхь өдөр хүртэл ажлын хэсэгт орох эцэг эхчүүдийн саналыг авсны дараагаар ажлын гүйцэтгэх хугацааг оруулах болно.
Бидний өмнө нэгэн гайхалтай хөтөлбөр харагдаж байна. Энэхүү хөтөлбөрийг амилуулах нь та бүхний сэтгэлийн чин зориг мэднээ /жоохон мааз Норадмаар санагдаад 😛 /
Юутай ч өнгөрсөн жил бид нэгэн гайхалтай, зугаатай, баяр хөөртэй, тайлалтай, дурсамжтай 3-р сарыг өнгөрүүлсэн. Тэр 3-р сараа ахин нэгийг хамтдаа бүтээцгээе.

Өнгөрсөн жилийн нөлөөллийн ажилд зурагчид, гэр бүлүүдтэй танилцах хүлээн авалт, хэвлэл мэдээлэлтэй харилцах, зурагчидад Монгол бичгээр бичсэн дурсгалын бүтээл бэлдэх, үзэсгэлэнгийн хүлээн авалтын зууш зэхэх зэрэгт Oyuna Kh Suree Suren Ulaanbaatar Byambajav багшийн гэр бүл, Otgonjargal Bayartai Munkhmandakh Sukhbaatar манай эцэг эхчүүд маш сайн хариуцан ажилласны дүнд нөлөөллийн өнгөтэй өөдтэй өрнөсөн юм.

ds-21

Даунчикт дэндүү их хайртай

10649596_546984815444028_2344309794955615508_nШинэ долоо хоногийн мэнд 🙂
Өнгөрсөн долоо хоногийн Нью Иоркийн загварын долоо хоногийн нэгэн сенсаци байсан Jamie-гийн тухай ахин нэг нийтлэл оруулья. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган магадгүй сая сая даунтай хүүхдүүд болон даунтай хүүхдүүдийн аав ээжүүдэд ямар их урам зориг, итгэл найдвар бэлэглэснээ мэдэх ч үгүй байгаа бизээ. Миний хувьд ч мөн адил.
Энд нэгэн бүсгүй Жамия Нью Иоркийн загварын тайзнаа хэрхэн алхахыг өөрийн жижигхэн даунтай охинтойгоо очиж үзсэн сэтгэгдэлээ блогтоо оруулжээ. Талархасан сэтгэгдэлээ илэрхийлсэн блогчин бүсгүй 3 хүүтэй бөгөөд түүний бага охин дауны синдромтой гарсан байна. Мэдээж тэд “онцгой содон бэлгийг” хүртэх эрхтэй болсон сонгогдсон гэр бүл болж таарах нь.
Та бүхэн дараах бичлэг рүү орон даунтай бүсгүй Жамия загварын тайзнаа хэрхэн гялалзаж байгааг хараарай. Хамгийн сэтгэлээрээ, хамгийн гал цогтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүүхдээрээ байгаа түүнийг хараад та ч мөн адил баярлана даа. http://5boysand1girlmake6.com/
Би хүртэл энэ бичлэгийг/постыг бичиж суухдаа өөрийн эрхгүй догдлоод байх чинь 🙂
ЖИЧ: Удахгүй өөр олон гоё бичлэг оруулнаа.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

“Би өөрийнхөө дуртай хувцасаа өмсөж, өөрийнхөө сонгосон хөгжмөө сонсон өөрийнхөө дур зоргоороо л баймаар байна шдээ. Намайг яг жоохон хүүхэд шиг эсвэл хэн нэгэн Ноён.Нам Гүм шиг харах юм” гэнээ.
Та хүүхдээ яг энэ ээж шиг боддог аав ээж биш биздээ.
ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ. #даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

14670856_820280311447809_6786512907396577851_n“Энэ дэлхий дээрх амьдарч байгаа “тэнэгүүд”, уйдчихсан гунигууд хэтэрхий олдоод байна. Иймд тэр хэтэрхий олон “тэнэгүүд”, уйтгар гунигуудын тоог багасган, баяр хөөрийн тэнцвэрийг хадгалах гэж даунчикуудыг төрүүлэхээр Бурхан зориуд илгээдэг юм шдээ” ГЭНЭЭ 🙂
ҮНЭН ҮНЭН. Айл болгон хөөрхөн даунчиктай болчихвол хүмүүсээс энэрэх хайрлах зүрх сэтгэл хайж дэлхий даяар том хэмжээний асуудал үүсэхгүй уг нь их амар болох юм байгаа юм шдээ ТИЙМЭЭ ХӨӨӨ 🙂Зааа даунчиктай эцэг эхүүд бусдын талаар буруу үг ярьж, хошного малтаж, хүн муулаад байвал биднийг засахаар СЭТГЭЛИЙН ЗАСВАРЧИН болох даунчикаа илгээсэн Бурхан нь гомдоод үхсний дараа сүнсийг минь там руу шидчихэж магад шүү 🙂
KEEP POSITIVE – ХАМАГ ЭЕРЭГ ДЭЭРЭЭ ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ. БУРУУ ҮГЭЭР БАГА ТОГЛОЦГООЁ.
МАНАЙ ГЭР БҮЛ ЧУХАМ ХИЧЭЭДЭГ.

Хэрэв даунчик үгүй бол???

http://www.futureofdowns.com/campaign/ Их Бритианд энэ намраас эхлэн “Даунчикууд хорвоод мэндэлснээр…”, “Даунчикууд хорвоод мэндлээгүй бол …” гэх аян өрнөж хүчээ аваад байгаа. Барууны орнуудад дауны хам шинжийг ураг байхад нь эрт илрүүлвэл аборт хийхийг зөвлөдөг /зөвлөдөг гэхээсээ илүүтэй шахаж авахуулахаас өөрцгүй гарцаагүй байдалд оруулдаг гэж эцэг эхчүүд гомдол гаргадаг юм байна лээ/ бөгөөд эцэг эх нь зөвшөөрч бараг 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн статистик байдаг. Тэгвэл яг үнэндээ хүнийг ураг байхаас нь ялгаварлан гадуурхаж, сонголт хийж буй энэхүү бусармаг үйлдэлийг олон жилийн өмнөөс даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцэн тэмцсээр энэ намар бүүр хүчээ аваад байгаа гэж хэлж болно.
BBC ТВ-гээр энэ тухай цуврал баримтат кинонууд удаа дараа гарсаар байгаа бөгөөд Их Бритиан одоогоор даунтай ургийг аборт хийхгүй байх талаар засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа сурагтай. http://www.futureofdowns.com/campaign/
Continue reading

Даунчик ба бусад

Хөөрхөн хоёр байгааз дээ. Салж хагцашгүй найзууд гэнэ дээ. “Down syndrome only strengthens their bond.” гэсэн байна. НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ. Бидний хэний ч өгөх сэтгэл болон хайрлах чадвар тэднийг яагаад ч гүйцэхгүй л дээ угаасаа.

Даун чинь гайхалтай байхгүй юууу ;-)

Ээж нь: Миний охин дауны хам шинжтэй билүү? Охин Софияа: Тиймээ би дауны хам шинжтэй.
Ээж нь: Дауны хам шинж гэж юу юм? Охин Софияа: Энэ нь миний цусанд байдаг.
Ээж нь: Даун чиний цусанд байдаг юм уу? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав!
Ээж нь: Тэгэхээр чиний цусыг онцгой болгодог хэрэг үү/Чамайг онцгой болгодог хэрэг үү? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав
Ээж нь: Даун аймшигтай зүйл үү? Охин Софияа: Үгүй ээ, яаалаа гэж аймшигтай байх юм вээээ, энэ чинь гайхалтай байхгүй юу.
Ээж нь: Тэгвэл дауны хам шинжэд ямар ч аймшигтай зүйл байхгүй хэрэг үү! Охин Софияа: Үгүй ээ, огтхон ч аймшигтай юм байхгүй шүү дээ! 🙂
ХӨӨРХӨН БАЙГАА БИЗ 🙂 ТЭГВЭЛ ОЛОН ХҮНД ХҮРГЭВЭЛ ЯАЖ БАЙНА 🙂

Даунчик ба бусад

Сэтгэл судлалын онолын үндэс, философийн ухааны үндэс, урлаг гоо зүйн үндсэн ойлголт болоод хүн төрлөхтөнд түгээмэл ноёрходог бүхий л шашины идеал үзэл зэргээс харвал Даунчикууд нь хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХҮН болохыг бүх талаас нь нотолж болно. ХАМГИЙН гэж тодотгосонд хамаг учир бий.15167437_841668692642304_5789483221806995241_o