ДЭЛХИЙН ДАУНЫ ХОЛБОО – ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР Хорьт фото клуб

 17190982_966442903486001_6854088983667197475_n3-Р САРЫН 21-ныг угтан Дэлхийн Дауны Холбоо үндсэн гурван ажлыг зохион байгуулдаг.
1. Дауны бага хурал/Conference – НҮБ-ын төв байранд 21-ны өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дауны холбоодын төлөөлөл Дауны Бага хуралд оролцож үгээ хэлдэг. Өнгөрсөн жил Монгол гэдэг нэрийг дауны хам шинжтэй холбоогүй болох талаарх сэдвээр Англид амьдардаг Ууганаа Рамсай илтгэл тавьж байсан
– Эх сурвалж: https://worlddownsyndromeday.org/wdsd-conference
– Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
2. LOTS OF SOCKS – Өнгө өнгийн оймс арга хэмжээ. Уг өнгө өнгийн оймсыг ашиглан хүн бүр өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй даунтай хүмүүс бусдын адил гэдэг утгыг илэрхийлдэг. Өнгө өнгийн оймсыг өмсөн дауны өдөрт нэгдэж байгаагаа илэрхийлдэг. Түүнчлэн онлайнаар өнгө өнгийн оймсыг худалдаалан цаашдын үйл ажиллагааны хөрөнгө босгодог.
Бид өнгөрсөн жил Өнгө өнгийн оймс флашмобыг ХААИС, МУИС-ын оюутнууд, эцэг эхчүүдийг оролцуулан ХүннүМоллд зохион байгуулсан.
– Эх сурвалж: https://worlddownsyndromeday.org/lots-of-socks
– Монгол Эх сурвалж: Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
3. My buddy walk-Миний дотны найз марш-тайван алхалт. Олон нийт цуглардаг хөл хөдөлгөөнтэй цэцэрлэг, молл болон гудамжинд даунтай хүмүүс болон даунтай хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс хамтдаа тайван алхалт хийж Дауны хам шинжтэй хүмүүс нийгэмд тэгш оролцоотой байхыг уриалдаг.
Өнгөрсөн жил дауны хам шинжийн дэлхийн өдрийн үйл ажиллагаа, олон нийтэд хандсан мессеж нь How do you see me гэсэн агуулга дор хийгдэж байсан. Видеог эндээс дэлгэрэнгүй харна уу. дэлхийн дауны холбооноос хийсэн албан ёсны шторк юм.
– Эх сурвалж: https://youtu.be/YhCEoL1pics
– Монгол эх сурвалж: Монгол Эх сурвалж: https://ontsgoibeleg.wordpress.com/ 👉 Нөлөөллийн төсөл албум.
Харин энэ жил SEE THE ABILITY буюу дауны хам шинжтэй хүний давуу тал, онцлог чанарыг ойлгон хүндэтгэж харилцах агуулга, уриатай байна.
Бидний нөлөөллийн ажил SEE THE ABILITY уриан дор хийгдэж байна. Дауны хам шинжтэй буюу даунтай хүүхдээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ЧАДВАРГҮЙ – DISABILITY гэж харах биш даунтай хүн болон хүүхдийнхээ онцлог чанар, давуу талыг – THE ABILITY олж харан, түүний хүн байх оршихуйг ойлгож мэдэрч чадсан гэр бүл л хүүхдээсээ болон өөрсдөөсөө аз жаргал, баяр хөөрийг мэдрэнэ гэсэн нь бидний санаа юм. Энэ ч утгаараа “Аз жаргал, хөөр баяр түгээнэ” гэж нэрлэн, даунтай хүүхдийнхээ давуу тал, онцлог чанарыг ойлгож хүндэлж хайрлаж буй тэрхүү гэр бүлүүдийн баяр хөөрийг гэрэл зургийн хальсанд буулган бусдад баяр хөөр, аз жаргал түгээх зорилготой билээ. Turbat Nyamzai Altan Gerel Ariunbold PurevErdenebaatar Gankhuu Muugii Beer Iznaushka Doogii Э. Хосбаяр Саарал Б.Одгэрэл Zoljargal Jargalsaikhan Shur Tuukhbaatar Бээб Ц.Munkhjargal Landscape Shuud Shuud Т. Хангарьд

— with Munkhbaatar Bayarsaikhan.

Leave a comment