Жижиг булчин хөгжүүлэх

Энэ арга таалагдаж байна. Хүүхдийн гар, алгa, өндөгний мэдрэхүйг сайжруулахаас гадна хүүхдийн бүтээлч сэтгэхүйг тэлж өгөх давхар давуу талтай аж. Хэт мэдрэг #hypersensitive даунчикуудын мэдрэг байдлыг багасгах харин #lowsensitive даунчикуудын мэдрэхүйг сайжруулах гэх мэт давуу талтай харагдана. Бас ихээ эко ч арга байна даа.

15178218_841066436035863_4425216815891974247_nМонтессорийн сургалтын талаар та хэр ихийг мэдэх вэ?
Сүүлийн үед ажиглаад байхад Монголд хамгийн үнэтэй цэцэрлэгүүд сургалтын хөтөлбөрөө Монтессори гэж тодотгодог болсон байна. Монтессори гэх нэрийг бид олон удаа сонсох нь маш зөв. Сонсох тусам энэ сургалтын онцлогийг бид илүү ихээр таниж мэдэх сэдлийг төрүүлнэ. Тэгвэл Монтессорийн сургалтын давуу тал бусдаас ямар онцлогтойг цухас хэлэхэд: НЭГТ: Хүүхдийн нас онцлогт тохирсон амьдрах, суралцах ОРЧИН бүрдүүлнэ. ХОЁРТ: Зөв системтэй тохижуулан бэлдсэн орчинд ХҮҮХЭД ӨӨРӨӨ ХӨГЖИХ БОЛОМЖ олгон, хүүхэдСУРАЛЦАХ АРГА барилаа олсноор бие даасан, хараат биш, бүтээлч хүн болоход нь тусладаг. ГУРАВТ: Багш болон эцэг эх хүүхдийн сурч хөгжихөд зөвхөн чиглүүлэгч, орчинг бүрдүүлэгч, сонсогч, харилцан яригч, заримдаа тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд багш/эцэг эх нь хүүхэддээ аливаа асуудал бэрхшээлийн шийдлийг өөрөө олоход нь туслах үүрэгтэй. Ингэхийн тулд эцэг эх болон багш өөрөө зөв арга барилаар бэлтгэгдсэн байх ёстой.
ЕРӨНХИЙДӨӨ Монтессорийн сургалтын арга барил иймэрхүү. Ийм учраас л сурган хүмүүжүүлэгчид маш их сонирходог.
Continue reading

Оюуны хөгжилд нэмэртэй

Өглөөний мэнд. Даунчик онцгойнуудыг сургаж хөгжүүлэхэд тохирсон 10 шилдэг эвлүүлдэг тоглоом. Линк/холбоосоор ороод хараарай https://specialmiracles.net/…/top-10-puzzles-for-children-w…
Манай дэлгүүрүүдэд бүгдэд нь байдаг юм байна бас бид бүгдээрээ хэрэглэдэг юм байна тийм үү? Сурч хөгжихийн зөв замаар явж байгаа юм байна бүгдээрээ 🙂

Хөлд орох

ХӨЛД ОРОХГҮЙ БАЙНА УУ-МАНАЙ 2 НАС 4 САРТАЙ ЗУЛЗАГА ХӨЛД ОРООГҮЙ БАЙНАА. ЭНЭ БОЛ САНАА ЗОВОХ АСУУДАЛ ЕРДӨӨ Ч БИШ ГЭДЭГТ БАТ ИТГЭЖ БАЙГАА.
“Ийм учраас бага насанд нь хатуу ултай гутал өмсүүлэх, протезийн үйлдвэрээр гуталанд нь нумтай ул хийлгэж өмсүүлэх нь нум үүсгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч тооцоо муутай, чанаргүй ултай гутал өмсүүлэх нь хавтгай улнаас илүү асуудал үүсгэж болзошгүй гэж үздэг. Харин ч аль болох зөөлөн гутал өмсүүлэх, хөл нүцгэн байлгах нь хөл, тавхай чөлөөтэй хөдөлж булчин шөрмөс сунах таатай нөхцөл болдог. Түүнчлэн хөл бариагүй оймс гутал өмсүүлэх, хөлийг байнга цэвэр, хуурай, дулаан байлгах нь хөлний хөгжил зөв явагдаж ул өөрөө үүсэх явцад сайнаар нөлөөлнө. Хүүхэддээ гутал өмсгөх гэж яарах хэрэггүй. Гадаа гудамжинд явдаг болохоор нь л гутал хэрэгтэй.” НАВЧАА ЭМЧ БАС ИНГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙСАН.
Бас world down syndrome хэлэлцүүлэг дээр аав ээжүүд “даунчик хөлний нумгүй байдал болоод хазгай гишгэлтэнд тэгтлээ санаа бүү зов. Аандаа хөлд орно, харин ч удаан мөлхөх тусмаа сайн” гэхчилэн том болсон даунчикуудтай аав ээжүүд зөвлөж байсан. Харин хөлд орсны дараа зөв гишгиж, биеэ шидэхгүй сэвсгэр алхах, савлахгүй гишгэх, алцагнахгүй явуулж сургахын тулд спортоор хичээллүүлэх болон бүжгээр хичээллүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна лээ. walking technique гээд хайгаад үзээрэй. ХАРИН ОЮУН УХААНЫ ХУВЬД хөлд орсны дараа тэгэж ингэж ажиллана гэж огт бодож болохгүй байнга том хүнтэй харьцаж буй мэт, мэдээж энгийн хүүхэдтэй харьцаж буй мэт харьцах тоглох замаар хөгжүүлээрэй гэж байсан даа.
ЖИЧ: 2 ой 4 сартай хөлд ороогүй байгаа манай үзэсгэлэн гоогийн хөлний нумны зургийг би нэг тавьчихымуу. гэхдээ цаа чинь бичкээн нумтай. аав ээж маниус бол оогт санаа зовнихгүй байгаа тэр тухайд.

Илүү ихийг https://www.facebook.com/permalink.php?story_fbid=575657252619183&id=178559748995604