Бүртгэл нээгдлээ.

😀💃🕺🎢🎡🏟🏯🎭🎬🎥📽🎞📸📷

applicationНөлөөллийн ажил-үзэсгэлэнд оролцох хүүхэд, гэр бүлийн бүртгэл хийж байна.
Та бүхэн дараах холбоосоор орон Даваа гарагийн оройн 12 цаг хүртэл бүртгүүлэн нөлөөллийн ажилд гар бие оролцох боломж нээгдэнэ.
Тоо: Бүртгүүлсэн эхний 20 оролцогч.
Бүртгэл хаагдах хугацаа: Даваа гараг оройн 12 цаг-2017 оны 3-р сарын 6.
АМЖИЛТ ХҮСЬЕ. 3-р сарыг хөгжилтэй, зугаатай, дурсамжтай өнгөрүүлж мартагдашгүй агшинуудаа зургийн хальсанд мөнхлөөрэй. Цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэх боловч цаг хугацааг гэрэл зураг л эргүүлэн сануулж мөнхөд хадгалдаг юм шүү.
Бүртгэлийн холбоос: https://form.jotform.me/70620468298463 

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

ТЭДНИЙГ АЗТАЙ ХИЙГЭЭД АУГАА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ.

11036371_559678410841335_1332723215068326571_nЗалуу хоc 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь гурвуулаа дауны хам шинжийн нийтлэг хэлбэрийн трисоми 21-тэй төрсөн байна. Нэг үгээр генетикийн азын сугалаанд гурвын гурван удаа хожсон гэсэн үг л дээ.

Томсоны гэр бүлтэй танилцаарай
Том охин Калли 11 настай. Цахилгаан хэрэгсэлд дуртай, эмч, эмнэлэг, тариа гэх мэт бүх зүйлээс айхгүй харин ч бүр дуртай. Калли бусдад тусархуу, бүр дэндүү сайхан сэтгэлтэй гэж болохоор. Хувцасгүй нэгэнд хувцасаа тайлаад өгнө, хоолгүй нэгэнд өөрийнхөө тавагтай хоолыг өгнө, хэнд ямар тусламж хэрэгтэй байна тэр бүрт огтхон ч эргэлзэхгүйгээр тусладаг.
Дунд охин Монтана 8 настай. Түүнийг “Их Эр ээ” гэж хэлж болохоор. Эршүүд зантай Монтана машин засаж, загасчилж, гаднах ажлыг амжуулах дуртай. Мөн эрэмгий зан нь эрсдэлтэй бүхнийг турших “өтийг” нь хөдөлгөдөг гэлтэй, хүүхдийн паркийн хамгийн хамгийн экстрийм бүхэнд дурладаг. Continue reading

Даунчикт дэндүү их хайртай

10649596_546984815444028_2344309794955615508_nШинэ долоо хоногийн мэнд 🙂
Өнгөрсөн долоо хоногийн Нью Иоркийн загварын долоо хоногийн нэгэн сенсаци байсан Jamie-гийн тухай ахин нэг нийтлэл оруулья. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган магадгүй сая сая даунтай хүүхдүүд болон даунтай хүүхдүүдийн аав ээжүүдэд ямар их урам зориг, итгэл найдвар бэлэглэснээ мэдэх ч үгүй байгаа бизээ. Миний хувьд ч мөн адил.
Энд нэгэн бүсгүй Жамия Нью Иоркийн загварын тайзнаа хэрхэн алхахыг өөрийн жижигхэн даунтай охинтойгоо очиж үзсэн сэтгэгдэлээ блогтоо оруулжээ. Талархасан сэтгэгдэлээ илэрхийлсэн блогчин бүсгүй 3 хүүтэй бөгөөд түүний бага охин дауны синдромтой гарсан байна. Мэдээж тэд “онцгой содон бэлгийг” хүртэх эрхтэй болсон сонгогдсон гэр бүл болж таарах нь.
Та бүхэн дараах бичлэг рүү орон даунтай бүсгүй Жамия загварын тайзнаа хэрхэн гялалзаж байгааг хараарай. Хамгийн сэтгэлээрээ, хамгийн гал цогтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүүхдээрээ байгаа түүнийг хараад та ч мөн адил баярлана даа. http://5boysand1girlmake6.com/
Би хүртэл энэ бичлэгийг/постыг бичиж суухдаа өөрийн эрхгүй догдлоод байх чинь 🙂
ЖИЧ: Удахгүй өөр олон гоё бичлэг оруулнаа.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Сахиусан тэнгэр

14432990_809809769161530_6651675665117304600_n

Охин минь ганцхан бидний биш бүгдийн онцгой бэлэг, ховорхон хосгүй сахиусан тэнгэр. Тэр минь удаан толгойгоо дааж, хожуу хөлд орон, тээр хойно ярьж эхлэнэ. Энэ хэнд хамаатай юм. Түүний бүгдийг хайрладаг зүрх сэтгэл харин бүгдээс дандаа урьд явна, түүний бяцхан зүрх Данкогийн зүрхнээс ч хавьгүй тод гэрэлтэй.
Гадаа аваад гарах болгонд хүн бүрт харамгүй хайрын инээмсэглэл бэлэглэж чаддаг нь ганцхан миний охин. Охины минь дэргэдүүр зөрөөд өнгөрөх хүн бүрийн тэр өдөр аз жаргалаар бялхадаг, түүнийг би баттай гэрчилнэ 🙂 Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр азтай хүн сахиусан тэнгэрээс минь хосгүй гоёхон, өгөөмөр инээмсэглэлийг бэлэг болгон хүртэж чадсан учраас тэр.
Охин минь дандаа тийм сайхан инээмсэглэлээр таарсан хүн болгондоо аз жаргал бэлэглэж, унж дорой гудайсан яваа нэгнийг хайраар тэтгэж чаддаг нэгэн болж байна. Нэг үгээр тэр минь энэ амьдралд ирсэн зорилгоо чадмаг биелүүлсээр явна. Охинтой минь таарч нүүр тулан инээмсэглэлийг нь харж чадах тэр хүн та хэчнээн азтай вээээээ. Хувьтай хүмүүс ээ, таныг аз жаргал “ниргэг” 🙂
НАДАД, БИДЭНД БАЙГАА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

“Би өөрийнхөө дуртай хувцасаа өмсөж, өөрийнхөө сонгосон хөгжмөө сонсон өөрийнхөө дур зоргоороо л баймаар байна шдээ. Намайг яг жоохон хүүхэд шиг эсвэл хэн нэгэн Ноён.Нам Гүм шиг харах юм” гэнээ.
Та хүүхдээ яг энэ ээж шиг боддог аав ээж биш биздээ.
ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ. #даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

14670856_820280311447809_6786512907396577851_n“Энэ дэлхий дээрх амьдарч байгаа “тэнэгүүд”, уйдчихсан гунигууд хэтэрхий олдоод байна. Иймд тэр хэтэрхий олон “тэнэгүүд”, уйтгар гунигуудын тоог багасган, баяр хөөрийн тэнцвэрийг хадгалах гэж даунчикуудыг төрүүлэхээр Бурхан зориуд илгээдэг юм шдээ” ГЭНЭЭ 🙂
ҮНЭН ҮНЭН. Айл болгон хөөрхөн даунчиктай болчихвол хүмүүсээс энэрэх хайрлах зүрх сэтгэл хайж дэлхий даяар том хэмжээний асуудал үүсэхгүй уг нь их амар болох юм байгаа юм шдээ ТИЙМЭЭ ХӨӨӨ 🙂Зааа даунчиктай эцэг эхүүд бусдын талаар буруу үг ярьж, хошного малтаж, хүн муулаад байвал биднийг засахаар СЭТГЭЛИЙН ЗАСВАРЧИН болох даунчикаа илгээсэн Бурхан нь гомдоод үхсний дараа сүнсийг минь там руу шидчихэж магад шүү 🙂
KEEP POSITIVE – ХАМАГ ЭЕРЭГ ДЭЭРЭЭ ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ. БУРУУ ҮГЭЭР БАГА ТОГЛОЦГООЁ.
МАНАЙ ГЭР БҮЛ ЧУХАМ ХИЧЭЭДЭГ.

Хэрэв даунчик үгүй бол???

http://www.futureofdowns.com/campaign/ Их Бритианд энэ намраас эхлэн “Даунчикууд хорвоод мэндэлснээр…”, “Даунчикууд хорвоод мэндлээгүй бол …” гэх аян өрнөж хүчээ аваад байгаа. Барууны орнуудад дауны хам шинжийг ураг байхад нь эрт илрүүлвэл аборт хийхийг зөвлөдөг /зөвлөдөг гэхээсээ илүүтэй шахаж авахуулахаас өөрцгүй гарцаагүй байдалд оруулдаг гэж эцэг эхчүүд гомдол гаргадаг юм байна лээ/ бөгөөд эцэг эх нь зөвшөөрч бараг 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн статистик байдаг. Тэгвэл яг үнэндээ хүнийг ураг байхаас нь ялгаварлан гадуурхаж, сонголт хийж буй энэхүү бусармаг үйлдэлийг олон жилийн өмнөөс даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцэн тэмцсээр энэ намар бүүр хүчээ аваад байгаа гэж хэлж болно.
BBC ТВ-гээр энэ тухай цуврал баримтат кинонууд удаа дараа гарсаар байгаа бөгөөд Их Бритиан одоогоор даунтай ургийг аборт хийхгүй байх талаар засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа сурагтай. http://www.futureofdowns.com/campaign/
Continue reading

Даунчик ба бусад

Хөөрхөн хоёр байгааз дээ. Салж хагцашгүй найзууд гэнэ дээ. “Down syndrome only strengthens their bond.” гэсэн байна. НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ. Бидний хэний ч өгөх сэтгэл болон хайрлах чадвар тэднийг яагаад ч гүйцэхгүй л дээ угаасаа.

Даун чинь гайхалтай байхгүй юууу ;-)

Ээж нь: Миний охин дауны хам шинжтэй билүү? Охин Софияа: Тиймээ би дауны хам шинжтэй.
Ээж нь: Дауны хам шинж гэж юу юм? Охин Софияа: Энэ нь миний цусанд байдаг.
Ээж нь: Даун чиний цусанд байдаг юм уу? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав!
Ээж нь: Тэгэхээр чиний цусыг онцгой болгодог хэрэг үү/Чамайг онцгой болгодог хэрэг үү? Охин Софияа: Тиймээ, тэгэлгүй яахав
Ээж нь: Даун аймшигтай зүйл үү? Охин Софияа: Үгүй ээ, яаалаа гэж аймшигтай байх юм вээээ, энэ чинь гайхалтай байхгүй юу.
Ээж нь: Тэгвэл дауны хам шинжэд ямар ч аймшигтай зүйл байхгүй хэрэг үү! Охин Софияа: Үгүй ээ, огтхон ч аймшигтай юм байхгүй шүү дээ! 🙂
ХӨӨРХӨН БАЙГАА БИЗ 🙂 ТЭГВЭЛ ОЛОН ХҮНД ХҮРГЭВЭЛ ЯАЖ БАЙНА 🙂

Сэтхил

http://www.medee.mn/main.php?eid=85985 Далайн Ламын ярианы агуулга маш гоё. Хүн төрлөхтөний хувьд, нэг ёсондоо хөрөнгөтөн үндэстэнүүдийн хувьд материаллаг, техник технологийн, эдийн засгийн хөгжил үүнээс цааш ямар байх вэ? Намар ирсэн Япон сэтгэл судлаачийн ярианаас хэд хэдэн зүйлийг сайтар ойлгосон. Тэр нь “Япон хөгжлийнхөө бараг дээд шатандаа хүрчихсэнийхээ дараа л хүнийг сэтгэлийн “амьтан” гэдгийг орхигдуулжээ гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлж байна.Хүнийг сэтгэл талаас нь таних ёстой байснаа одоо л ухаарч байна. Материаллаг хөгжлийн араас хэтэрхий шунаад хөөцөлдөөд хэрэггүй. Магадгүй Монголын өнөөгийн байгаа байдал та бүхэнд илүү их давуу талыг авчирна гэж хувьдаа бодож байна” гэж хэлсэн. Япон сэтгэл судлаачийн яриа, Далай ламын яриа хоёрын агуулга нэг ажээ. Бидний амьдарч байгаа цаг үе бол бусдыг ойлгох, хайрлах хүндлэх, энэрэх нигүүсэх хөгжлийг эрэлхийлэх үе юм. Энэ агуулгыг олж харсан нь манай хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байх нэг үндэс билээ.
Аливаа зүйлийн учир жанцанг ойлгох л хамгийн хэцүү байдаг. Бусдыг хайрлах, хүндлэх, ойлгохын тулд шүүн таслахгүйгээр тэвчээртэй сонсох ёстой гэдгийг ойлгосон нь их том дэвшил юм.
Үүнд та ямар хувь нэмэр оруулж чадах вэ? гэж бодох л асуудал. Хүнд мөнгөөр биш “сэтгэл”-ээр хөрөнгө оруулалт хийгээрэй, Хүнийг сонсож, ойлгож, хайрлаж, өөрийг нь үнэлж хүндэлж байгаагаа үг, үйлдэлээрээ мэдрүүлж нотолж байгаарай.