НӨЛӨӨЛЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТООН МЭДЭЭ.

“Онцгой бэлэг2” үзэсгэлэн 3-р сарын 28-нд нээгдэж 4-р сарын 10нд буун ХүннүМоллын Гамма галлерейд нийт 14 хоног байрлав.
Үзэсгэлэнгийн хөтөч болон тоон мэдээ хөтлөх ажлыг 3-р сарын 29-ноос 4-р сарын 9-ныг хүртэл 12 өдрийн хугацаанд хийв.
НЭГ. Дауны хам шинжийн талаар мэдээлэл өгч, orientation сургалтаар бэлдсэн оюутнууд ажлын 5 өдөрт үзэсгэлэн дээр сууж үзэсгэлэн үзэх хүн бүрт хоёр хуудас мэдээлэл тараан хүмүүсийн сэтгэгдэлийг улаан дэвтэр тэмдэглэх, хүмүүсийн тоо гаргах ажлыг гардан гүйцэтгэв. Өдөрт 2 оюутан суусан. 8 өдөрт ХААИС-ийн 20 оюутан ээлжээр үзэсгэлэнгийн хөтчөөр суусан байна. Хөтчөөр суусан оюутан тус бүрт өдрийн хоол, унааны мөнгийг гаргаж өгч байсан болно.
ХОЁР. Бямба, Ням гарагуудад өөрөө сууж цаг тохирсон хүмүүстэй уулзаж, хэвлэлийхэнд мэдээлэл өгөх ажлыг гүйцэтгэв. Бүртгэлээс ажиглахад амралтын өдрүүд оргил цаг байдаг нь харагдаж байна лээ.
ГУРАВ. Үзэсгэлэн дээр эмчилгээний хандивын хоёр хайрцаг байршиж эмчилгээнд явах даунчикуудад өчүүхэн боловчиг хандив цугларав.
Энэ жилийн ажил 3-р сарын 12-нээс эхэлсэн бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгээсэн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, ярилцлагын тайлан болон нөлөөллийн ажлын агуулгын анализ мониторинг тусгайлан гаргасан болно.
Ажлын ард гарчихаад нам гүм даруухан болдог ХОРЬТ-ын залуус, ДуалЗэт студийхэнд болон гэр бүлүүддээ баярлан гүнээ талархаж байна.
Баярлалаа.
VTV-гээр Тусгай Олимпийн зохион байгуулалтын баг SyndicateTalk -аар ярьсан. Ярианы гол агуулга нь “Өөрийн гэсэн онцлогтой нэгэн цөөнх болсон нийгмийг /community/ онцлогоор нь хүлээн зөвшөөрч нийгэмд саадгүй оролцуулдаг, хүндэлдэг байх нь хамгийн чухал юм байна лээ” гэдгийг онцгойлон дурьдан санал нийлж байна лээ.
Нөлөөллийн үзэсгэлэн чухам үүний төлөө зорьдог билээ.

Холбоос: https://www.facebook.com/extraordinarygift/posts/930403150435524

Leave a comment