Б.БАТЦЭЦЭГ: ДАУНТАЙ ХҮҮХДҮҮД МАШ ГЭГЭЭЛЭГ, ХЭТЭРХИЙ ГЭГЭЭЛЭГ БАЙДАГ

2016 оны 03 сарын 21

Дауны хам шинжтэй хүүхэдтэй таван гэр бүл хамтран энэ сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлажээ. Тэд үр хүүхдийнхээ төлөө ийнхүү нэгдэж, нийгэмд сайн сайхан эерэг өөрчлөлтийг авчрахын тулд олон бэрхшээлийг өөрсдийн хүч хөдөлмөр, эр зоригоор даван туулж байгаа аж.Энэхүү таван гэр бүлийн нэгэн төлөөлөл болох Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Дауныг өвчин гэж хэлж болохгүй гэж та хэллээ. Тэ­гэ­хээр энэ төрлийн ойл­голтгүй хүмүүс юу гэж хэлэх хэрэгтэй вэ?

Дауныг өвчин гэж ойлгож, хэлж болохгүй. Даунтай буюу дауны хам шинжтэй хүүхэд /хүн/ гэж хэлж, ойлгох хэрэгтэй. Өмнө нь үүнийг оюуны хомсдол, бэрхшээл гэж үздэг байсан. Яагаад гэвэл илүүдэл хромсом нь уураг түлхүү ялгаруулаад эхлэхээр тухайн хүний тархины үйл ажиллагаа ямарваа нэгэн зүйлийг ойлгох нь удаашрах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь удаашралтай болдог гэсэн үг.

Continue reading