ТЭДНИЙГ АЗТАЙ ХИЙГЭЭД АУГАА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ.

11036371_559678410841335_1332723215068326571_nЗалуу хоc 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь гурвуулаа дауны хам шинжийн нийтлэг хэлбэрийн трисоми 21-тэй төрсөн байна. Нэг үгээр генетикийн азын сугалаанд гурвын гурван удаа хожсон гэсэн үг л дээ.

Томсоны гэр бүлтэй танилцаарай
Том охин Калли 11 настай. Цахилгаан хэрэгсэлд дуртай, эмч, эмнэлэг, тариа гэх мэт бүх зүйлээс айхгүй харин ч бүр дуртай. Калли бусдад тусархуу, бүр дэндүү сайхан сэтгэлтэй гэж болохоор. Хувцасгүй нэгэнд хувцасаа тайлаад өгнө, хоолгүй нэгэнд өөрийнхөө тавагтай хоолыг өгнө, хэнд ямар тусламж хэрэгтэй байна тэр бүрт огтхон ч эргэлзэхгүйгээр тусладаг.
Дунд охин Монтана 8 настай. Түүнийг “Их Эр ээ” гэж хэлж болохоор. Эршүүд зантай Монтана машин засаж, загасчилж, гаднах ажлыг амжуулах дуртай. Мөн эрэмгий зан нь эрсдэлтэй бүхнийг турших “өтийг” нь хөдөлгөдөг гэлтэй, хүүхдийн паркийн хамгийн хамгийн экстрийм бүхэнд дурладаг. Continue reading

Даунчикт дэндүү их хайртай

10649596_546984815444028_2344309794955615508_nШинэ долоо хоногийн мэнд 🙂
Өнгөрсөн долоо хоногийн Нью Иоркийн загварын долоо хоногийн нэгэн сенсаци байсан Jamie-гийн тухай ахин нэг нийтлэл оруулья. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган магадгүй сая сая даунтай хүүхдүүд болон даунтай хүүхдүүдийн аав ээжүүдэд ямар их урам зориг, итгэл найдвар бэлэглэснээ мэдэх ч үгүй байгаа бизээ. Миний хувьд ч мөн адил.
Энд нэгэн бүсгүй Жамия Нью Иоркийн загварын тайзнаа хэрхэн алхахыг өөрийн жижигхэн даунтай охинтойгоо очиж үзсэн сэтгэгдэлээ блогтоо оруулжээ. Талархасан сэтгэгдэлээ илэрхийлсэн блогчин бүсгүй 3 хүүтэй бөгөөд түүний бага охин дауны синдромтой гарсан байна. Мэдээж тэд “онцгой содон бэлгийг” хүртэх эрхтэй болсон сонгогдсон гэр бүл болж таарах нь.
Та бүхэн дараах бичлэг рүү орон даунтай бүсгүй Жамия загварын тайзнаа хэрхэн гялалзаж байгааг хараарай. Хамгийн сэтгэлээрээ, хамгийн гал цогтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүүхдээрээ байгаа түүнийг хараад та ч мөн адил баярлана даа. http://5boysand1girlmake6.com/
Би хүртэл энэ бичлэгийг/постыг бичиж суухдаа өөрийн эрхгүй догдлоод байх чинь 🙂
ЖИЧ: Удахгүй өөр олон гоё бичлэг оруулнаа.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Томас Эдисон

12115771_649165321892643_3821150095648958309_nНэг өдөр Томас Эдисон гэртээ ирэхдээ ээждээ багшийнхаа дамжуулсан захидлыг өгчээ. Тэгээд ээждээ “Багш танд энэ захиаг өгөөрэй, заавал ээжийнхээ гарт атгуулаарай гэсэн” гэж хэлж гэнэ.
Ээж нь захиаг задлан уншиж байхдаа өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлэн уйлж эхлэв. Тэгээд ээж нь “Таны хүүхэд гоц авьяастай тул манай сургууль таны хүүхдэд хэтэрхий жижигдэж, мөн хүүхдэд тань хичээл заах сайн багш үгүй тул та хүүхэддээ өөрөө зааж сургаарай” гэж чанга дуугаар хүүдээ уншиж өгөв.
Continue reading

АЗ ЖАРГАТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАХЫН НУУЦ????

12794963_703614663114375_949678025104112268_oАз жаргал, эрүүл урт наслах нь хүн төрлөхтөний мөнхийн сэдвүүдийн нэг. Аз жаргал, эрүүл мэндийг мөнгөөр шийдэж болох уу, эсвэл заяаны төөрөгт даатгах уу?
Харвардын эрдэмтэдийн 75 жилийн судалгааны үр дүн бидэнд санаанд ч оромгүй хариултыг өгч байна. Хүний амьдралын аз жаргалын нууцыг тайлахаар хамгийн урт удаан үргэлжилсэн судалгааны багийн ахлагч профессор Роберт Валдингер шилдэг илтгэл, шинэ санааны нээлттэй цонх болсон ted.com-д 75 жилийн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор, Массачусетын Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, судалгааны төвийн захирал Роберт Валдингерын илтгэлээс та бүхэнд тоймлон хүргэж байна.  Continue reading

Сахиусан тэнгэр

14432990_809809769161530_6651675665117304600_n

Охин минь ганцхан бидний биш бүгдийн онцгой бэлэг, ховорхон хосгүй сахиусан тэнгэр. Тэр минь удаан толгойгоо дааж, хожуу хөлд орон, тээр хойно ярьж эхлэнэ. Энэ хэнд хамаатай юм. Түүний бүгдийг хайрладаг зүрх сэтгэл харин бүгдээс дандаа урьд явна, түүний бяцхан зүрх Данкогийн зүрхнээс ч хавьгүй тод гэрэлтэй.
Гадаа аваад гарах болгонд хүн бүрт харамгүй хайрын инээмсэглэл бэлэглэж чаддаг нь ганцхан миний охин. Охины минь дэргэдүүр зөрөөд өнгөрөх хүн бүрийн тэр өдөр аз жаргалаар бялхадаг, түүнийг би баттай гэрчилнэ 🙂 Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр азтай хүн сахиусан тэнгэрээс минь хосгүй гоёхон, өгөөмөр инээмсэглэлийг бэлэг болгон хүртэж чадсан учраас тэр.
Охин минь дандаа тийм сайхан инээмсэглэлээр таарсан хүн болгондоо аз жаргал бэлэглэж, унж дорой гудайсан яваа нэгнийг хайраар тэтгэж чаддаг нэгэн болж байна. Нэг үгээр тэр минь энэ амьдралд ирсэн зорилгоо чадмаг биелүүлсээр явна. Охинтой минь таарч нүүр тулан инээмсэглэлийг нь харж чадах тэр хүн та хэчнээн азтай вээээээ. Хувьтай хүмүүс ээ, таныг аз жаргал “ниргэг” 🙂
НАДАД, БИДЭНД БАЙГАА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

#даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Даунчик ба бусад

“Би өөрийнхөө дуртай хувцасаа өмсөж, өөрийнхөө сонгосон хөгжмөө сонсон өөрийнхөө дур зоргоороо л баймаар байна шдээ. Намайг яг жоохон хүүхэд шиг эсвэл хэн нэгэн Ноён.Нам Гүм шиг харах юм” гэнээ.
Та хүүхдээ яг энэ ээж шиг боддог аав ээж биш биздээ.
ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ. #даун #дауны_хам_шинж #даунтай_хүүхэд#хүүхэд #хүүхдийн_эрх #онцгой_бэлэг

Өөрийгөө ол…

14712790_817922528350254_2114633659654464798_oГАЙХАМШИГ
“… Ийм ч учраас л бид сэтгэлдээ гунигтай, нэг их хоосон орон зайтай яваад байдаг, яагаад гэдгээ ч ойлгохгүй. Тэгээд л тэр хоосон зайгаа дүүргэхийн тулд бусдаас гуйдаг. Мөнгө гуйна, ажил гуйна, мэдлэг гуйна, хайр гуйна. Тэгээд түүнийг нь өгөхгүй юмуу өгч чадахгүй байвал уурлаж хорсоно…Гэтэл тэр бүхэн тань таны л дотор байгаад байгаам шүү дээ…” via Tsogt Ochirt.

Даунчик ба бусад

14670856_820280311447809_6786512907396577851_n“Энэ дэлхий дээрх амьдарч байгаа “тэнэгүүд”, уйдчихсан гунигууд хэтэрхий олдоод байна. Иймд тэр хэтэрхий олон “тэнэгүүд”, уйтгар гунигуудын тоог багасган, баяр хөөрийн тэнцвэрийг хадгалах гэж даунчикуудыг төрүүлэхээр Бурхан зориуд илгээдэг юм шдээ” ГЭНЭЭ 🙂
ҮНЭН ҮНЭН. Айл болгон хөөрхөн даунчиктай болчихвол хүмүүсээс энэрэх хайрлах зүрх сэтгэл хайж дэлхий даяар том хэмжээний асуудал үүсэхгүй уг нь их амар болох юм байгаа юм шдээ ТИЙМЭЭ ХӨӨӨ 🙂Зааа даунчиктай эцэг эхүүд бусдын талаар буруу үг ярьж, хошного малтаж, хүн муулаад байвал биднийг засахаар СЭТГЭЛИЙН ЗАСВАРЧИН болох даунчикаа илгээсэн Бурхан нь гомдоод үхсний дараа сүнсийг минь там руу шидчихэж магад шүү 🙂
KEEP POSITIVE – ХАМАГ ЭЕРЭГ ДЭЭРЭЭ ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ. БУРУУ ҮГЭЭР БАГА ТОГЛОЦГООЁ.
МАНАЙ ГЭР БҮЛ ЧУХАМ ХИЧЭЭДЭГ.

Зөв амьсгалах

ЗӨВ АМЬСГАЛАХ-БИД ЭРҮҮЛ САРУУЛ УРТ НАСЛАХ ЁСТОЙ.
Амьд л байгаа бол бид өөрсдийгөө амьсгалж байна гэж боддог. Яг үнэндээ амьсгалахад хүртэл учир бий. Зөв амьсгалахын талаарх маш тодорхой бичлэг байна.
1. АМЬСГАЛАА ХАМРААР АВАХ: Агаарын урсгалыг заавал хамраар оруулах ёстой. Яагаад гэвэл агаараар дамжин олон төрлийн нян цусанд орж хүний биеийн бодисын солилцооны эргэлтэнд ордог байх нь. Иймд хамраар амьсгалаа гүн авснаар хамрын салст бичил бохируудыг шүүж авна, мөн хамраар орж буй хүйтэн агаарыг бүлээцүүлнэ. Өөрөөр хэлбэл агаараар дамжин орох нянг шүүх болон хүйтэн агаарыг дулаацуулах механизм аманд огтоос, байгалиасаа байхгүй гэсэн үг 🙂 Иймд өвөлдөө бүүр ч амаа бага ангалзуулах хэрэгтэйгээс гадна хотоос тогтмол гарч цэвэр агаар амьсгалах нь зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн дэглэм ажээ. Тогтмол гэдэг нь өөрийгөө хууралгүйгээр тогтмол болгох хэрэгтэй 😛  

2. Шүүгдсэн бүлээн агаарын урсгал улаан хоолой, мөгөөрсөн хоолойгоор дамжин уушиганд очино. Хамраар гүн амьсгаа авахад уушиг өөрийн хэмжээгээр бүрэн тэлж өгнө. Энэ нь уушиг тэлэх уушигны багтаамж сайжирах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж нөхцөл бүрдснээр
3. ЗӨВ АМЬСГАЛ ЦУСЫГ ТЭТГЭЖ БАЯЖУУЛНА: Ингэж нөхцөл бүрдснээр уушиган дахь цусан хангамжийн уутанцарууд бүрэн ажиллаж цусны улаан цагаан бөөмийг тэтгэх эх үүсгэвэрээ цус руу шахаж цус хүчиртөрөгчөөр баяжина.
Энэ мэтээр өдөр бүр зөв амьсгалж сурснаар урт наслах хоол боловсруулах эрхтэнг сайжруулах толгойны өвчин зовиур-мигрень тусахгүй байх, дархлааны систем идэвхжих нөхцөлийг бүрдүүлнэ. ЭНЭ БОЛ ГАНЦХАН ЗӨВ АМЬСГАЛАХЫН ГАЙХАМШИГ. Маш товчхоноор өгүүлэхэд амьсгалын систем нь хүний эд эсэд хүчилтөрөгчийг тээвэрлэн хүргээд эргүүлэн carbon dioxide буюу хорыг гадагшлуулах тойрог юм. Амьсгалын энэ тойргыг зөв ажиллуулах эхний “хаалга” нь хамар ажээ.
Цусан урсгалын талаар дурьдах нь илүүц биз. Сантехникийн системээр шүүгээгүй бохир ус урсаад эхэлвэл хоолойнууд зэврэх, хананд наалданга үүсэх, тэр болгоноос болж хагарч цуурах гэх мэтээр яригдана биздээ. Яг л үүнтэй ижил зүйл. ТЭГЭХЭЭР ӨӨРСДӨӨ БИД ЗӨВ АМЬСГАЛАХ, ЗӨВ АМЬСГАЛАХЫГ ХҮҮХДҮҮДЭЭ ЗААЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ. Жижигхээн гэмээр зүйлээс асар том зүйлс шалтгаалдаг.
Өдөр бүр зөв амьсгалах хэрэгтэйгээс гадна дасгал хөдөлгөөн хийхийнхээ өмнө болон дараа хэсэг хугацаанд гүн амьсгаа авах, дасгал хөдөлгөөн хийх явцдаа байнга хамраар амьсгалж байх нь зүйтэй юм. АМЖИЛТ. ХЭД САЙХАН ГҮН АМЬСГАА АВААД УУШИГ ЗҮРХЭЭ БАЯРЛУУЛААД САЙХАН НОЙРСООРОЙ.