Томас Эдисон

12115771_649165321892643_3821150095648958309_nНэг өдөр Томас Эдисон гэртээ ирэхдээ ээждээ багшийнхаа дамжуулсан захидлыг өгчээ. Тэгээд ээждээ “Багш танд энэ захиаг өгөөрэй, заавал ээжийнхээ гарт атгуулаарай гэсэн” гэж хэлж гэнэ.
Ээж нь захиаг задлан уншиж байхдаа өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлэн уйлж эхлэв. Тэгээд ээж нь “Таны хүүхэд гоц авьяастай тул манай сургууль таны хүүхдэд хэтэрхий жижигдэж, мөн хүүхдэд тань хичээл заах сайн багш үгүй тул та хүүхэддээ өөрөө зааж сургаарай” гэж чанга дуугаар хүүдээ уншиж өгөв.
Continue reading

АЗ ЖАРГАТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАХЫН НУУЦ????

12794963_703614663114375_949678025104112268_oАз жаргал, эрүүл урт наслах нь хүн төрлөхтөний мөнхийн сэдвүүдийн нэг. Аз жаргал, эрүүл мэндийг мөнгөөр шийдэж болох уу, эсвэл заяаны төөрөгт даатгах уу?
Харвардын эрдэмтэдийн 75 жилийн судалгааны үр дүн бидэнд санаанд ч оромгүй хариултыг өгч байна. Хүний амьдралын аз жаргалын нууцыг тайлахаар хамгийн урт удаан үргэлжилсэн судалгааны багийн ахлагч профессор Роберт Валдингер шилдэг илтгэл, шинэ санааны нээлттэй цонх болсон ted.com-д 75 жилийн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор, Массачусетын Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, судалгааны төвийн захирал Роберт Валдингерын илтгэлээс та бүхэнд тоймлон хүргэж байна.  Continue reading

Шинэ бүтээл…

16112787_874674106008429_8240401957516703568_oХэн нэгний үг хутга мэт сүлбэж, хэн нэгний харц мэс мэт сийчиж, хэн нэгний хөдөлгөөн зүхэх мэт савчиж, хэн нэгний ширвэлт гоочлох мэт язагнах авч ЭНЭ БОЛ хэн нэгний л өөрөө өөртөө босгож буй овоо. Тэр овоог тойрч эргэлдэн шаазгай мэт шагширах хэрэггүй 🙂
Босгосон овоон дээрээ шаазгай нар эргэлдэн шаагилдаж бай, шаазгай хийгээд овоо хоёрт бие биенээ гайхан “магтах” боломж байгаа нь сайшаалтай 🙂
Амьдралд үнэндээ тэмцэгч байх ёстой гэж ойлгож явсан. Үгүй юм билээ. Туучигч байх хэрэгтэй юм байна лээ – жишим ч үгүй гэтлээд, харайгаад хүссэн газартаа хир буртаг багатай хүрдэг туучигч байх хэрэгтэй юм билээ. Don’t be a fighter, be a ‘land cruiser’ 🙂

Онцгой бэлэг танай гэр бүлд юу өгсөн вэ? Хүүхэд заавал юм өгөх ёстой гэж үү? Та хүүхдээсээ юу хүлээдэг вэ? Төрүүлсэн хүүхдээсээ юу хүлээх ёстой гэж?
Чамд, надад, миний гэр бүлд ЯМАР ГЭРЭЛ байдаг вэ?
Тэр л гэрлийг илэрхийлмээр байна. Насан туршдаа. Ийм учраас тэр гэрлээ чаддаг зүйлээрээ олон хүнд хүргэхээр шийдэн 3-р сарын 21-нд НЭГЭН БЯЦХАН БЭЛГИЙГ задлахын тулд өнөөдрөөс шаргуу хөдөлмөрлөх хэрэг гарч байна.
Пэйж маань шинэчлэгдэхгүй байж магадгүй ээ 🙂 Онцгой бэлэг нь байгаа шүү. 3-р сарын 21-ндээ бэлдээд асар завгүй байгаа шүү.