Сайн уу би даунчик байна. Илүү хромсомтой :-)

1941524_540832662725910_4498091329619654757_oСайн байна уу. Миний аав ээж ээ. Үр нь энэ хорвоод мэндэллээ. Та хоёрынхоо амьдралын онцгой бэлэг болгон ирэхээр шийдлээ. “Дауны хам шинж” “даун” гэдэг үгэнд бүү эмзэглээрэй. Нэгхэн хромсом илүү гэсэн үг. Гэхдээ энэ тийм айн балмагдахаар эд биш шүү. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан, мэдээгүй замаар явахдаа айдастай байх нь аргагүй. гэхдээ та хоёртойгоо байхад би алзахгүй тул надаа ч мөн айх айдас алга даа. Намайг томрох тусам энэ илүү хромсом маань намайг ямар эгдүүтэй, энхрий, хайр татам болгож байгааг та хоёр минь мэдэх болно.

Leave a comment